Б.Баттөмөр 2019.01.31 | Vip76.mn

Б.Баттөмөр: Н.Цэрэнбат сайдаа Үндсэн хууль зөрчсөн тогтоолоо зас аа!!

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Энэ төслөөр 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Энэ бүхнийг ШУ-ны үндэслэлтэй тооцоо хийж байгаа гэдэгт найдаж байна. Тиймээс салбарын яам мэргэжлийн байх ёстой.  Эцсийн эцэст хүн л энэ бодлогыг хэрэгжүүлнэ. Харамсалтай нь мэргэжлийн байж чаддаггүй учраас мэргэжлийн шийдвэр гаргаж чаддаггүй, мэргэжлийн шийдвэр гардаггүй учраас эцэст нь улс эх орны эрх ашиг хохирч байгаа нийтлэг дүр зураг Монгол улсад сүүлийн 20 гаруй жил оршиж байгаа. Энэ хугацаанд маш их алдаа дутагдал гарсан. Монголын байгаль, ой үнэхээр аврал эрж байгаа шүү дээ. Газар нутгийг тусгай хамгаалалтад аваад л байдаг. Гэтэл нийт нутгийн 70 хувь нь цөлчихсөн. 300 гаруй амьтны аймаг устчихсан. Хэдэн мянган гол горхийг эх тасарчихсан байгаа. Хажуу талын Богд уул гэхэд Улаан баатарчуудаас аврал эрж байна шүү дээ. Бид ингэж л байгаль орчноо хамгаалж байна, ингэж л мэргэжлийн бус хандаж байна. 

Сэлбэ голын эхийг тусгай хамгаалалтад авах асуудал өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн асуудлыг Засгийн газар дээр яам батлуулсан жишээ байна.