Ц.Даваасүрэн 2019.01.31 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: Тэсийн голыг хамгаалж байгаад баярлалаа

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Энэ төслөөр 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Төслийг дэмжиж байна. Малчин иргэдийн илэрхийлж байгаа байр суурьтай энэ төсөл нийцэж байгаа. Манай Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газар бол нэг харанга дэгдээд байгаа. Тэр нь коксожсон нүүрс. Өмнөговийн нүүрснээс ч илүү илчлэгтэй. Үүний дай эхэлчихсэн. Зогсоож чадахгүй байгаа. Байгаль сүйтгэж байгаа зүйл бол тээвэрлэлт. Эрдэнэтийн замын 10 гаруй жил хөөцөлдөж бариулсан. Харин тэд 1 жилийн дотор сүйтгэж байна. Тийм учраас энэ гаргаж байгаа шийдвэр үүнд их нэмэр болох байх гэж бодож байна. 

Цагаан уул сум бол Монголын хамгийн их малтай сумын нэг. Тиймээс тэр нутгийн иргэд хашааны мод ашиглах дээр анхаарах хэрэгтэй. Ойн ашиглалтаа зөв хийх хэрэгтэй. Тусгай хамгаалалтай гээд тэнд мод унаад хог болж болохгүй. Тиймээс тэр талаас нь та бүхэн бодож, хуулийн зохицуулалтыг нь хийж өгөөрэй. Энэ бол маш чухал шийдвэр. Ингэхгүй л бол энэ шуналтай иргэд чинь лицензийн чинь дийлэнхийг гаднынханд зарчихсан байгаа.