Баттөмөр.Б У.Хүрэлсүх 2019.02.01 | Vip76.mn

69.1 хувийн саналаар Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаас чөлөөллөө

69.1 хувийн саналаар Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаас чөлөөллөө

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Албан тушаалаас нь чөлөөлөх саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор өргөн мэдүүлээд, Ерөнхий сайд энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус хуульчилсан. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлсэн байна. 

Асуудлыг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Байнгын хороо 2019 оны 01 сарын 31-нд хуралдаж Ерөнхий сайдын саналыг санал нэгтэйгээр дэмжжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийллээ. 

Үүний дараа байнгын хорооны саналын томъёоллын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн  69.1 хувь нь дэмжлээ.