Нямбаатар.Х 2019.02.01 | Vip76.mn

Х.Нямбаатар: Төрийн албан хаагчдийг чадавхижуулах шаардлага байна

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

“Транспэрэнси интернэйшнл байгууллагын энэ жилийн тайланг үзсэн. Төрийн албаны зөвлөл, авлигатай тэмцэх байгууллага, шүүх, Прокурор улс төрөөс хамааралтай үед авлигын индекс буурахгүй гэсэн тодорхой зөвлөмж манайд хүргүүлсэн банйа лээ.

Шинээр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Орон нутагт төрийн албанд тэнцдэг хүн ховор байна. Төрийн албан хаагчийг чадавхижуулах сургалт зохион байгуулахгүй бол мэдлэг, мэргэжлийн хувьд муудаж байгаа шүү.”