Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Транспэрэнси интернэйшнл байгууллагын энэ жилийн тайланг үзсэн. Төрийн албаны зөвлөл, авлигатай тэмцэх байгууллага, шүүх, Прокурор улс төрөөс хамааралтай үед авлигын индекс буурахгүй гэсэн тодорхой зөвлөмж манайд хүргүүлсэн банйа лээ. Шинээр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Орон нутагт төрийн албанд тэнцдэг хүн ховор байна. Төрийн албан хаагчийг чадавхижуулах сургалт зохион байгуулахгүй бол мэдлэг, мэргэжлийн хувьд муудаж байгаа шүү.”
Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат: “Нэр дэвшиж байгаа хүмүүст амжилт хүсье. Бид хуучирсан агуулгаар төрийн албаны талаар ярьж бие биеэ буруутгадаг. Төрийн албан цомхон байх ёстой гэж цомхотгол явуулахаас илүү зохистой харьцаа ямар байгааг харгалзан үзэж байж төрийн алба жигд явагдана. Үүнд дүн шинжилгээ хийгээрэй. Төрийн албан хаагч ажлаа хийхээд шаардлагатай зүйлсийг энэ жил ханган ажиллах тал дээр анхаараарай. Төрийн албан тушаалын сонгон шалгаруулалт дээр ажилласан жил гэж тоо байдаг. Энэ бол үр бүтээлтэй мэргэжлээрээ ажиллахыг чухалчлах ёстой болохоос ажилласан жилд анхаарах зүйл биш шүү. Төрийн албан үйл ажиллагаа явуулж байгаа барилга байшинг анхаарахгүй бол үйлчилгээ үзүүлэхэд шаардлага хангахгүй байгааг анхаарч ажиллаарай.”
Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. УИХ-ын гишүүн М.Билэгт: “Төрд итгэх иргэдийн итгэл жил жилээр буурч байна. Төрийн албан хаагчдийн иргэдэд хүргэж буй үйлчилгээ хамгийн их бухимдал үүсгэж байна. Д.Зүмбэрэллхам даргаас асууя. Та олон жил төрийн албан зөвлөлд ажиллаж байгаа. Иргэдийн итгэл ингэж их төрийн албанд алдагдаж байгаа явдалд ямар тайлбар хэлэх вэ? Ялангуяа удирдах албанд байгаа хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж ийм нөхцөл үүссэн. Асар их хэмжээний мөнгө хууль бусаар төрийн албанаас халсантай холбоотой нөхөн төлбөр болгон өгсөн байгаа юм. Ёс зүйн хэм хэмжээний талаар хариуцлагын тогтолцоо ямар байх ёстойг хэлж өгнө үү?”