Л.Оюун-Эрдэнэ 2019.02.18 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Эстони, Гүрж улсын төрийн албаны үйлчилгээг цахимжуулах туршлагыг судалж санал боловсруулахыг үүрэг болгожээ

Эстони, Гүрж улсын төрийн албаны үйлчилгээг цахимжуулах туршлагыг судалж санал боловсруулахыг үүрэг болгожээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Үндэсний Хөгжлийн Газар болон Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрынхантай хуралдсан байна.

Үндэсний Хөгжлийн газарт  25 жилийн хөгжлийн бодлого боловсруулж, улс төрийн намуудтай зөвшилцөж хамтран ажиллах талаар үүрэг даалгавар болгосон бол Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газарт төрийн албаны үйлчилгээг цахимжуулж, төрийн байгууллага дээр иргэд биечлэн ирэлгүй төрийн үйлчилгээ авах боломжийг Эстони, Гүрж улсын жишээнээс судалж, санал боловсруулж танилцуулахыг үүрэг болгожээ.