Энхбаяр.Ж 2019.03.06 | Vip76.mn

Улаанбаатар хотын хамгийн том сургууль есдүгээр сард ашиглалтад орно

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн сонгогдсон тойрогт ажиллаж байна. Тэрээр Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн барилгын ажилтай танилцлаа.

Тус сургуулийн барилгын ажлыг "БАТС ӨРГӨӨ" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2019 оны 9 сарын 1-нд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Гүйцэтгэгч компанийн хувьд 21-р сургуулийн барилгыг хурдан ашиглалтанд оруулахын тулд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа тул барилгын ойр байрны иргэд компанийн үйл ажиллагааг зөвөөр ойлгож сургуулийн барилга ашиглалтад орох хүртэл хэдхэн сар дуу, чимээг нь тэвчээртэй хандаарай гэдгийг онцолж байлаа.

БЗД-ийн 21-р сургуулийн барилга ашиглалтанд орсноор нэг ээлжинд 1500 хүүхэд суралцах боломжтой бөгөөд Улаанбаатар хотын хамгийн том сургууль болох юм.