2018.11.02
Ирэх жилээс "Хүүхэд бүр цэцэрлэгт" хөтөлбөрийн хүрээнд 142 Цэцэрлэг нэмэгдэж хүүхэд харах үйлчилгээ зогсоно
Улсын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь сургууль цэцэрлэгийн хүрэлцээ болоод удаж байгаа. Сугалаа сугалаад цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг ямар нэгэн байдлаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхийн тулд одоогоос гурван жилийн өмнө хүүхэд харах үйлчилгээг бий болгосон. Жил бүр хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд зориулан улсын төсвөөс 5,8 тэрбум төгрөг хувиарладаг байсан бол ирэх онд 2,6 тэрбум болгон бууруулсан байна.