Н.Амарзаяа 2019.04.01 | Vip76.mn

"Өмнөговь Бидний бахархал 2019" спортын наадам боллоо

Гэгээн говийн залуус ТББ, 1983-1993 оны төгсөгчдийн холбооноос санаачлан "Өмнөговь Бидний бахархал 2019" спортын наадмыг 1970-аад онд төрсөн нэг үеийн 10 төгсөгчдийн дунд спортын 5 төрөл дээр амжилттай зохион байгууллаа.

Спорт эв нэгдлийн баталгаа, их хөгжлийн илэрхийлэл, амжилт бүтээлийн оргил, алдар гавьяаны тэмүүлэл гэдэг. Тив, дэлхий, олимпийн тавцанд нэр алдраа цуурайтуулсан Өмнөговийн 70-аад оны тамирчдаар манлайлуулан 1000 орчим төгсөгчид нэгдэн хоёр өдөр гайхамшигтай, уран гоё тоглолтуудыг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Тэргүүн байрын цомыг Р.Сэддорж даргатай 1997 оны нэг үеийнхэн, ирэх 2020 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг хамгийн ууган төгсөгчид болох Ч.Мөнхбаяр даргатай 1988 оны төгсөгчдийн холбоо гардан авлаа.