"Азийн хүүхдүүд 2020" өвлийн спортын анхдугаар наадамд оролцлоо
2019.02.11

"Азийн хүүхдүүд 2020" өвлийн спортын анхдугаар наадамд оролцлоо

Сар шинийн баярын үеэр ОХУ-ын Сахалинкс мужид зохион байгуулагдаж буй "Азийн хүүхдүүд 2020" өвлийн спортын анхдугаар наадамд урилгаар оролцоод ирлээ.

Наадмын үеэр 2020 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох "Азийн хүүхдүүд 2020" (Дети Азий 2020) спортын наадмын зохион байгуулах хорооны даргын хувиар ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Олега Юрьевна Голодец, Спортын сайд П.А.Колобков, Сахалинск мужийн амбан захирагч Валерий Игоревич Лимаренко, Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн дарга Дмитрий Глушко нартай уулзаж, 2020 онд манай улсад болох хүүхдийн наадмыг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүслээ.

ОХУ-ын талаас наадмыг зохион байгуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.