Батлуулан хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүд бодит үр дүнд хүрч байна
2019.04.08

Батлуулан хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүд бодит үр дүнд хүрч байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Монгол Улсын ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Монголын үндэсний тариаланчдын холбооны тэргүүн Ж.Энхбаяр тэргүүтэй албаны бусад хүмүүс “Энсада” компаний “Өсөг” гурилын үйлдвэрийн нээлтэд оролцлоо. 

 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Үйлдвэржилт 21:100”, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байна.

“Энсада” гурилын үйлдвэр нь Турк улсын Alapala үйлдвэрийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжөөр хоногт 120 тонн, жилд 40,000 тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай, улаан буудайн бүх төрлийн гурил үйлдвэрлэх юм. Мөн шинээр 80 ажлын байр бий болгож байна.