Б.Бат-Эрдэнэ 2019.04.12 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Нийгмийн ёс зүй, ёс суртахууныг сайжруулах талд анхаарах хэрэгтэй байна

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"1998 оноос хойш 6 парламентыг дамжиж байгаа хэрэг. Өмнө нь энэ асуудлыг тавьж, түр хороо байгуулж болоогүй юм бэ?

Энэ хэргийг шалгах явцад хууль хэрхэн зөрчигдсөнийг нарийвчлан шалгана гэсэн байна. Сүүлийн 2 жилийн хэрэг шалгалтын явцад хууль зөрчигдсөн нь тодорхой болж байх шиг байна. 

Анх хэрэг гарахаас эхлээд хэргийн газрын үзлэгээс эхлээд захын нэг хүн л хэрэг гарвал хэн ч хэргийг газарт ойртох ёсгүй гэдгийг мэднэ. гэтэл өнгөрсөн 21 жилийн хугацаанд хэрэг яагаад илрэхгүй удав? 

Хууль зөрчсөн, завхруулсан ямар зүйл байна вэ? Жишээ нь Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн хүнийг чагнан тагнасан, мөрддөг, хэлмэгдүүлдэг, эрхийг нь зөрчдөг үйлдэл байсан эсэх гээд хэрэг гарсанаас эхлээд эхнээс нь ул суурьтай шалгаарай. 

Хууль хяналтын байгууллагын завхрал, хүнд суртал, прокурор хяналт тавьж чадахгүй байх гэх мэт асуудал байгааг иргэд уулзалт бүр дээр хэлж байна. Ийм байдлаар ужгирвал жирийн иргэний эрх ашгаас эхлээд энэ аймшигт хэрэг хүртэлх орон зайд гажуудал гарсан гэдгийг хэлмээр байна. 

Нийгмийн ёс суртахуун, ёс зүйрүү анхаарахгүй бол болохгүй байна. Төрийн яаманд аллага гарч байна. Парламентын танхимд ална шулна гээд хэлж л байдаг. Олон нийтийн газар ална хядна гээд хашгирч л байдаг. Энэ байдалдаа анхаараарай."

Түүний асуултанд тогтоолын төсөл санаачлагч болон ХЗДХ-ийн сайд нар хариуллаа.