М.Билэгт 2019.04.25 | Vip76.mn

М.Билэгт: МАА, газар тариалан ус бохирдуулагч биш

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж  байна. Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Харьяа яамдад байгаа албаны хүмүүс хуулийн төслийг боловсруулан оруулж ирэхдээ Монголын уламжлал, зан заншил, аж ахуй зэргийг харгалзан үзэж ойлгодог болмоор байна. Төв орон нутгийнхан ойлгохоо больсон байна. Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль гэсэн дотор хөдөө аж ахуй, мал аж ахуйгаа ус бохирдуулагч гэж үзсэн байна.

Тодорхой лабораторийн шинжилгээ хийгээд үзүүлэлтүүд нь бага байвал 50-60 хувийн төлбөр буурахаар оруулсан байна. Энэ нь ус бохирдуулсаныг тухайн хэмжээнд бууруулаад л бага төлбөр төлөхөөр болж байна.

Малчдын ашигласан ус бол мал уугаад мах сүү арьс шир хүнс болдог. Газар тариаланд ашигласан ус ч газарт орж бидний хүнс л болдог. Ийм байхад бидний идэж ууж буй хүнс яагаад ус бохирдуулагч болоод байдаг билээ?"