2019.05.02

О.Баасанхүү: Би ХЗДХ-ийн сайдыг шалгуулах хүсэлт өгвөл хуулийн хүрээнд шалгаж чадах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлсэн. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг Ерөнхийлөгч ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтоор тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасан аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Нилээн хэцүү ажил авах гэж байна. Энэ бол хүсэхээр ажил биш. Гэхдээ эр зориг л мэднэ. Өмнө нь АТГ-ын даргаар ажиллаж байсан Дангаасүрэн агсныг мэдэх байх. Та бүхэн эр зоригтой ажиллаж чадах уу?

49 хүний ЖДҮ гэж хэлээд баларсан. Одоо хэцүү болчих шиг боллоо. Би ХЗДХ-ийн сайдыг шалгуулах хүсэлт өгнө. Хуулийн хүрээнд шалгаж чадах уу?

Оффшорын асуудлаар би хүсэлт гаргасан. Одоо ажиллагаа явагдаж байна л гэж хаиу өгдөг. Энэ шалгалт үргэлжилэх үү?

ЖДҮ-чдийн асуудал шийдэгдэнэ биздээ? Ямар нэг тохироо хийцэн юм биш биздээ? Өршөөлийн хууль энэ тэр гэж одоо МАН-ынхан ярихгүй байх хэрэгтэй.

Хуулийн байгууллагынхантайгаа та бүхэн тэмцэх байх. Улс төрийн үйл ажиллагаанд оролцчихсон тамга тэмдэгийг нь хайгаад явж байгаа сураг байна. Тиймээс энэ цагдаа, хуулт хяналтынхантайгаа хуулийн дагуу тэмцэн ажиллаж чадах уу?"