Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолтой холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 2024 оны сонгуулийн дараа томоохон өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байсан. Авлигалтай тэмцэнэ гэдэг өөрөө бас энэ ганц энэ байгууллагын ч ажил биш. Ерөнхий сайд байсан бол Ерөнхий сайдад хэлэх үг байсан. 2024 оны сонгуулиар системийн авлига Монгол Улсад гарсан тухай Ерөнхий сайд нэг бус удаа хэлсэн. Үнэхээр энэ тогтолцооны авлига Монгол Улсад байгаа бол бид АТГ-ыг үсны машин шиг бол ашиглах зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд яг л үсны машин шиг ашиглаж байгаа. Авлига, ургадаг хөрс, авлига ургаж байгаа тэр толгойг нь өөрчлөх тухай биш ургасан үсэн дээр нь л машиндаа л суугаад байгаа албан тушаалтнууд ээлж дараалаад шорон руу ачигдаад л байгаа АТГ-ын ажлын үзүүлэлтийн нэг болж харагдаад өнөөдөр маш олон гишүүд магтан дуулж байх шиг байна. Хэн ч очсон авлига ч болдог, хулгай хийж, авлига авч чаддаг энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч сайн дарга тэнд очоод энэ байгууллагыг эчнээ олон төсөв мөнгөөр тордоод нэмэр байхгүй. Үнэхээр тогтолцооны авлигатай тэмцье гэж бодож байгаа бол зоригтой том өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Авлигаас ангижрах ерөөсөө хоёрхон л арга байгаа. Нэгдүгээрт төвлөрсөн эрх мэдлийг задал. Засгийн газар дотор байгаа байгууллагын даргад овоорчихсон байгаа. Нэг байгууллага дээр очоод бараг хувьчлагдаад авагдчихсан юм шиг. Энэ чиг үүргийг нь минийх гээд хувьдаа бодчихсон байгаа. Тэр эрх мэдлийг задлах ёстой. Энэ ажлаа Засгийн газар хийхгүй байна. Хүлээгээд байдаг харагдахгүй байна. Хоёрдугаарт, эрх мэдлийг задалж байгаа бол харилцан хяналтад оруулах ёстой. Харилцан хяналтад орох тогтолцоо чинь ерөөсөө ажиллахгүй байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийнхээ хэмжээнд ч ажиллахгүй байна. Засгийн газрын дотоодод байгаа агентлагуудын дундаж ажиллахгүй байна. Парламент үнэхээр энэ тогтолцооны авлигатай зоригтой тэмцье гэж байгаа бол одоо эрх мэдлээ авах ёстой. Энэ УИХ ажлаа хариуцан тайлагнадаг хүмүүс чинь огт хариуцдаггүй юм шиг хариуцлагагүй ажиллаж байна шүү. Энэ механизмыг бид одоо эхлүүлье ээ. Тэгэхгүй бол сонгогдсон авторитаризм Монголд ажиллаад эхэллээ. Сонгуулийн үр дүнгээр юу ч өөрчлөгддөггүй. Ядаж 126 гишүүнтэй УИХ энэ өөрчлөлтийг хийж эхэлье. Дараа нь оновчлох АТГ-ын эрх мэдлийг ч оновчилмоор байна. Парламентын хяналтыг ч оновчилмоор байна. ЗГ-ын дотоод бүтцийг ч оновчилмоор байна.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: 1 дүгээрт авлига нь хэсэг улс төрчид ч юм уу тухайн асуудалд холбогдсон хүмүүст хамаатай асуудал биш. Тухайн улсад авлига их тусмаа эдийн засгийн өсөлт муу. Өөрөөр хэлэх юм бол хүний хөгжлийн индекстэй урвуу хамааралтай. Нийгэмд маш их хэмжээний сөрөг үр дагавар үзүүлдэг ийм том асуудал. Тэгэхээр ийм чухал асуудал дээр 126 гишүүн бид маш анхааралтай оролцох ёстой гэж үзэж байна. Авлигын талаар олон улсын маш олон индексүүд байдаг. Өнөөдөр бид нар ч гэсэн авлигын төсөөллийн индексийн талаар ярилцаж байна. Яагаад энэ индекс чухал вэ гэхээр улс төрчдөд итгэх итгэлийн асуудал, төсвийн зарцуулалтын асуудал хүртэл ордог. Тухайн бодлого боловсруулж байгаа хууль, эрх зүйн орчинд шийдвэр гаргаж байгаа байдал процесс нь ил тод байж чадаж байна уу? иргэдийн оролцоо байна уу? гэдгийг ч хардаг. Энэ тайлан дотроо маш олон үзүүлэлтүүд энэ индекст ордог. Авлигатай тэмцэх газар авлигын талаарх төсөөлөл болон нөхцөл байдлын талаар иргэдэд болон улс төрчдөд ч гэсэн маш сайн мэдээлэл, мэдлэг өгөх хэрэгтэй. Учир нь АТГ-ын нэг үүрэг нь урьдчилан сэргийлэх буюу авлигаас зайлсхийх. 2 дугаарт энэ авлига нь эдийн засаг болон бизнесийн орчинд маш их сөрөг нөлөөтэйгөөс гадна. Жаргалан гишүүнтэй санал нийлж байна. Залуучуудыгаа бид нар гадагшаа алдаад байна. Залуучуудад ажлын байр ховор. Мөн улс төрийн нам, улс төрчдийг дагахгүй бол ажлын байргүй. Ер нь ирээдүйгээ итгэх итгэлгүй болгоод байна. Энэ их улс төржилттэй энэ нийгэмд төрд ажиллах чадамжтай хүмүүс маш их ховордсон. Хүний нөөцийн асуудал зөвхөн бизнесийн секторт биш төрд бас байна аа. Сайн чадамжтай хүмүүсээ бид нар ажилд авч чадахгүй байна. Зөвхөн цалингийн асуудал биш. Нэр хүндийн асуудал эрсдэлийн асуудлууд байгаа шүү. Тийм учраас бид нар залуучуудаа гадагшаа алдаад байна. 3 дугаарт 2030 он гэхэд бид нар ядууралтай тэмцэнэ гээд дэлхий даяараа 160 гаруй улс нийлээд гарын үсгээ зурчихсан. Тэгтэл 2030 онд ядуурлыг байхгүй болгоход хамгийн сөрөг нөлөөлж байгаа нь энэ авлига өөрөө байна. Олон улсын ДНБ 2% нь авлигад явж байна гэж ийм тооцоо гаргасан. Энэ бодит байдал дээр энэ тооцоо 2% чинь үүнээс өндөр дүнтэй байх магадлалтай. Монгол Улсын хувьд болохоор Азийн сан гэх мэт байгууллагууд. Бизнес дэх авлига ер нь бизнесийн орчинд сөрөг нөлөөлж байгаа энэ авлигыг судалсан тоонууд маш их байдаг.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Трансперенси интернэйшнл ОУБ-ын хийсэн судалгаагаар. Авлигын төсөөллийн индексээр дэлхийд нэлээн дээгүүр эрэмбэлэгдэж байгаа улс орнуудын авлигатай тэмцдэг байгууллагынх нь удирдлага их тогтвортой ажилладаг юм байна. Дунджаар 10-аад жил. Энэ индексээр нэлээн сүүл мушгиж байгаа улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын удирдлагууд маш ойр ойрхон солигддог ийм судалгаа гарчээ. Монгол Улс Авлигын тухай хуулийг анх баталсан цагаас хойш 11 жилийн дараа авлигатай тэмцэх байгууллагаа байгуулж ажилласан. Энэ байгууллага байгуулагдаад өнөөдөр 18, 19 жилийн нүүрийг үзэж байгаа. Эхний 12 жил 4 дарга ямар нэгэн шалтгаанаар солигдсон байдаг. Сүүлийн 6 жил Дашдаваа дарга үр дүнтэй ажиллаж байгаа. Монгол Улс авлигатай тууштай, тогтвортой тэмцэх тэмцэл л бидэнд чухал байгаа. Сүүлийн 5, 6 жил Монгол Улсын Засгийн газар Оюун-Эрдэнэ сайд бас манлайлж энэ чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа. АТГ-ын хамт олонүр дүнг нь гаргаж яваа гэж боддог юм. Бид их том үр дүн хүсээд байгаа юм. Дийлдэхгүй эрх мэдэлтэй, мөнгөтэй, улс үндэстэн дамнаж амьдарсан ийм бүлэг этгээдүүдтэй болчихсон улс шүү дээ манайх. Маш урт гартай. Маш олон салаа мөчиртэй. Тэгэхээр энэ асуудалтай тэмцэхэд бид нарт тогтвортой бодлого, тогтвортой удирдлага, тогтвортой ажиллагаа хэрэгтэй л гэж ойлгож байна. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр ТӨК-удын санхүүгийн сахилга бат сайжирсан. Улс орон нутгийн төсөвт оруулдаг мөнгөн дүн нэмэгдсэн гэж тайлагнасан байна лээ. Би санал нэг байгаа. Би ТӨК-д удирдах албан тушаал эрхэлж байсан хүн. Энэ байгууллагын үйл ажиллагаанд шалгагдаж өгсөн зөвлөмжийнх нь дагуу үр дүнг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байсан хүний хувьд би энэ хамт олон үр дүнтэй ажилласан гэдгийг хэлнэ. Өнөөдөр магадгүй улс төрийн шийдэл гаргасан байх. Бараг 400 бүтээмжийн менежер, хяналтын менежер, төрийн өмчит 123 компани томилогдож байна гэж байгаа 5-аас 6 сая төгрөгийн цалинтай хүмүүс. Тэгвэл энэ авлигатай тэмцэх асуудлынхаа үндсийг улс төрийн намууд улс төрчид бид өөрсдөө эхлээд манлайлаад явъя л даа. Энэ 400 ажилтныхаа 200-г нь ядаад АТГ орон тоотой цалинтай нөхчихье л дөө. Тийм төсөв нь байгаа юм бол. Тийм учраас АТГ, прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагааг бид аль болох улс төрөөс ангид байлгаж тогтвортой урт хугацаандаа үргэлжлүүлж байж энэ зорьсон зорилго том зорилтын үр дүн хэрэгжинэгэдэг саналааилэрхийлж байна. Ингээд Дашдаваа даргад бас амжилт хүсье. Энэ авлигатай тэмцэх тэмцэлд АТГ биш авлигын эсрэг бүх байгууллага, бүх хууль тогтоомждоо энэ заалтаа бид нар оруулж өгч, бүх байгууллага, бүх албан тушаалтан санаачилж үүнийүр дүнд хүрэх ёстой шүү гэдгийг бас хэлэхийг хүсэж байна.
ИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлсэн. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг Ерөнхийлөгч ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтоор тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасан аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: "Эрүүгийн хуулийн концевцийг бүрэн дүүрэн ашиглаарай. Үйлдэл болгоноор нь алан тушаал авлигын хэргийг тухай бүрт нь мухарлаад шүүхрүү шилжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр 2013 оны Стандарт банкны хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байна. Улсын дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнтэй болоход Ерөнхийлөгчийн институциэс анхаарч өгнө үү? Шүүх засгалалаа тэргүүнтэй болгох томилгооны ажлаа яаралтай хийнэ үү? Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд та популизм хийж болохгүй. 2015 оны Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлахдаа та компаниудыг нуусан хаасан юмаа ил гаргаарай. Ил болгохгүй, хэзээ ч мөрдөж мөшгөхгүй, төр шалгахгүй гэж амлаад хууль баталсан хэрнээ МАН-ын 65 гишүүн одоо бүгдийг нь мөрдөөд шалга. Та нарын асуудал гэж популизм хийж болохгүй. Монголын төр хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Энэ үйлдэл, энэ хууль чинь Монгол Улсыг авлигын индексээр хойш татсан."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлсэн. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг Ерөнхийлөгч ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтоор тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасан аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Улс орны эрх ашгаас урвасан хэн ч бай хуулийн өмнө толгой гудайдаг болох ёстой. Өнөөдөр эх орны эрх ашгаас урвадаг байдал их байна. Жишээ нь Оюутолгой дээр. Ийм хүмүүс хүчний байгууллагад хүнээ байршуулж хоног өнгөрөөхийг боддог. Өнөөдөр биш ч маргааш үр хүүхдүүдийн чинь ч хаалгыг тогшоод очно. Тиймээс эх орны эрх ашгаас урвагчид амьдрах орон зайгүй, боломжгүй болох ёстой. Өнөөдөр үүссэн хэргүүд дээр та бүхэн очоод баллуурдвал та бүгд том хар толбо, улс төрийн золиос болно. Эхлүүлсэн хэргийг хэрхэн шийдэхийг нийгэм харж байгаа. АТГ-ын зарим хүмүүс тендерт оролцож байгаа сурагтай. Ийм байж болохгүй. АТГ хүнийг дарамтлан мөрдөн шалгахаас илүү урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх үүрэгтэй юм шүү."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлсэн. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг Ерөнхийлөгч ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтоор тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасан аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Нилээн хэцүү ажил авах гэж байна. Энэ бол хүсэхээр ажил биш. Гэхдээ эр зориг л мэднэ. Өмнө нь АТГ-ын даргаар ажиллаж байсан Дангаасүрэн агсныг мэдэх байх. Та бүхэн эр зоригтой ажиллаж чадах уу? 49 хүний ЖДҮ гэж хэлээд баларсан. Одоо хэцүү болчих шиг боллоо. Би ХЗДХ-ийн сайдыг шалгуулах хүсэлт өгнө. Хуулийн хүрээнд шалгаж чадах уу? Оффшорын асуудлаар би хүсэлт гаргасан. Одоо ажиллагаа явагдаж байна л гэж хаиу өгдөг. Энэ шалгалт үргэлжилэх үү? ЖДҮ-чдийн асуудал шийдэгдэнэ биздээ? Ямар нэг тохироо хийцэн юм биш биздээ? Өршөөлийн хууль энэ тэр гэж одоо МАН-ынхан ярихгүй байх хэрэгтэй. Хуулийн байгууллагынхантайгаа та бүхэн тэмцэх байх. Улс төрийн үйл ажиллагаанд оролцчихсон тамга тэмдэгийг нь хайгаад явж байгаа сураг байна. Тиймээс энэ цагдаа, хуулт хяналтынхантайгаа хуулийн дагуу тэмцэн ажиллаж чадах уу?"