Б.Дэлгэрсайхан 2019.05.02 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан барилгын салбарынхантай уулзлаа

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил ид хурдацтай өрнөж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан болон тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар уулзлаа.

Уулзалтад Дорноговь аймгийн Барилгын угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл оролцсон юм. 

Уулзалтын үеэр барилгын салбарынханд тулгарч буй асуудал болох боловсон хүчин, ажил мэргэжлийн ур чадвар, ажилчдын хариуцлага, хөрөнгө мөнгө гэх мэт олон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.