2022.11.07
Барилгын талх цементийг баруун бүсэд үйлдвэрлэж эхэллээ
“Ховд эко цемент үйлдвэр"-ийн цемент үйлдвэрлэх хэсэг бүрэн ашиглалтад орлоо.
Тодруулбал, Баруун бүсийг хямд, чанартай цементээр бүрэн хангах “Ховд эко цемент үйлдвэр"- ийн Чулуунцар галлах хэсэг ашиглалтад орсон бол 10-р сарын 28-ны билэгт сайн өдөр "ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭХ ХЭСЭГ ашиглалтад оров. Цемент үйлдвэрлэн эхэлж баруун таван аймгийг Улаанбаатар хотын үнээр, чанартай цементээр бүрэн хангах боломж ийнхүү нээгдлээ. Тус үйлдвэр нь:
- Хоногт 1200-1300 тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай
- Үйлдвэрлэсэн цементээ задгай, 50кг, 1тн гэсэн 3 хэлбэрээр хэрэглэгчдэд хүрнэ.
- Жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг хангана.
- Барилга, орон сууц бүтээн байгуулалтын өртөг зардал буурна.
- Шууд 320 гаруй, шууд бусаар 3000 хүний байнгын ажлын байр бий болно.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт,