С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог 84-өөр цөөлнө
2025.06.25

С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог 84-өөр цөөлнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар хэмнэлтийг ТӨР ДЭЭРЭЭСЭЭ ЭХЛҮҮЛЭХ бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл иргэд бус төр бүсээ чангална.

Энэ хүрээнд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Энэ дагуу:

  • Ингэснээр яамдын удирдах албан тушаалтны тоо өмнөх түвшнээс 31 хувиар буурна.
  • Яамдын 138 газрыг 109 болгож яамдын хэлтэс 132 байсныг 77 болгон цөөлж байна.
  • Яамдын газар, хэлтсийн дарга 270 байсныг 84-өөр бууруулж 186 болгоно.
  • Үрэлгэн бүтэцтэй зарим эрчим хүчний компаниудыг нэгтгэн зохион байгуулж, зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхээр тогтлоо.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан