О.Баасанхүү 2019.05.02 | Vip76.mn

О.Баасанхүү: Хуулийн давхцал харагдаад байна энийгээ эргэж хараарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийн"  эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслүүд:

  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хэн мөнгөө төлнө тэр хөгжимөө сонсоно. Хэвлэл мэдээлэл цахим орчинд өнөөдөр хэн эрх мэдэлтэй байна гэхээр гартаа барьж байгаа улс төрийн намууд энэ хуулийг хэрэгжүүлэх нэрээр ганц байгаа сөрөг хүчин болсон намайг гадуурхах гээд байна уу гэж харж байна.

Лайвдсаар байгаад энэ кноп дардаг асуудлыг зассан. Утсаараа ордог болно гэж ярьсан нь үнэн юм байна лээ шүү. Хуулийн давхцал бас харагдаад байна. Төрийн байгууллага эрх мэдэл олж авах гэж л ийм зүйл хийж байгаа. Тэгээд энэ давхардсан зүйлээ эргэж хараарай.