Энх-Амгалан.Б 2019.05.03 | Монголын мэдээ сонин

Б.Энх-Амгалан: Буруу талдаа рультэй автомашины асуудлыг ярих цаг нь болоогүй

Б.Энх-Амгалан: Буруу талдаа рультэй автомашины асуудлыг ярих цаг нь болоогүй

Автотээврийн тухай хуульд буруу талдаа рультэй автомашиныг улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай заалт орж ирсэн гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж буй.

Энэ нь 2016 оноос эхлэн яригдаж байсан бөгөөд 2017 онд Засгийн газрын хуралдаанд тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулж, шийдвэр гарч байсан удаатай. Гэсэн ч иргэдийн эсэргүүцлээс үүдэж, энэ шийдвэр хэрэгжихгүй явж байсан юм. Монгол Улсад хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины 55 хувь нь буруу талдаа рультэй бөгөөд жилд бүртгэгдэж буй нийт ослын 60 гаруй хувь нь буруу талдаа рультэй автомашины буруугаас болсон байдаг гэх судалгаа ч байдаг. Тэгвэл яг одоо олон нийтийн анхааралд буй энэ асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тайлбар хийлээ. 

Тэрбээр,

“Нэлээд судалж үзэх ёстой байх. Ер нь энэ асуудлыг шийдэх ёстой л доо. Буруу талдаа рультэй автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд эрсдэлтэй, зарим тохиолдолд осол гаргадаг юм билээ. Гэхдээ осол аваар ихээр хийж байна гэсэн судалгаа алга. Манай улс зүүн гарын дүрэмтэй. Гэхдээ яамны зүгээс энэ өөрчлөлтийг хийх цаг нь биш гэж үзээд саналаа хас гэж хэлсэн. 

Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн 20 гаруй хүнээс буруу талдаа рультэй автомашины импортыг хязгаарлах, улсын бүртгэлд бүртгэхгүй байх талаар санал орж ирсэн юм билээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал гэдэг үндэслэл л байгаа. Хэрэглэгчдийн судалгаагаар япон машин илүү чанартай байдаг юм билээ. Тиймээс шууд зүүн талдаа рультэй буюу солонгос, хятад машин уна гэж тулгаж болохгүй. 10-аас дээш жилийн насжилттай машины импортыг хязгаарлах асуудлыг ярина. Гэхдээ яваандаа хийх ёстой юм. Шууд хийж болохгүй” гэлээ.