Бат-эрдэнэ.Ж 2019.04.30 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Таван толгой-Гашуун сухайтын төмөр замд хөрөнгө оруулах асуудал ямар хэмжээнд явж байна вэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.30/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж одоо Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонслоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайлан, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын автозамын  талаар мэдээлэл танилцуулав.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Энэ төмөр зам, автозамын асуудлуудыг эрчимжүүлэе гэсэн УИХ-ын тогтоол байна. Д.Сумъяабазар сайдаа хоёулаа нилээн ярьж хөөрөөд Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг эхлүүлэе тийшээ хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэе, нүүрсний экспортыг сайжруулая гээд Монголын төмөр зам дээр нэмэх нь Эрдэнэс тавантолгойг хувь нийлүүлэгч болгож оруулаад эхлэе гэсэн шүү дээ.

Гэтэл сүүлийн үед энэ Засгийн газрын гаргасан тогтоолоор  оруулах гэж байсан хөрөнгөө татаад цаашаа Зүүнбаян чиглэлийн төмөр зам руу явчих шиг болох юм. Тэгэхээр Тавантолгой руу төмөр замаа больж байгаа гэсэн үг үү? Таван толгой Гашуун сухайтын төмөр замд хөрөнгө оруулах асуудал яг ямар хэмжээнд явж байна вэ?