М.Билэгт 2019.05.03 | Vip76.mn

М.Билэгт: Мэргэжлийн хяналтын байгууллагад харилцаа холбооны салбарын хяналт шалгалт хамааралгүй болох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн" анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр суурь илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

"Зохицуулах хороонд харилцаа холбооны улсын байцаагч ажиллана гэж хуулийн төсөлд нэмж оруулж ирсэн байна. Мөн төслийн 30.3-т харилцаа холбооны төрийн захиргааны төв байгууллагын дарга хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Эрхийг Засгийн газар олгоно гэжсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж бий. Энэ байгууллагад харилцаа холбооны хяналтын ажил хамааралгүй байх юм уу?"