Баасанхүү.О 2019.05.10 | Vip76.mn

О.Баасанхүү: Үл хөдлөх хөрөнгө байгаа тойргийн нотариат батална гэхээр маргаан үүсэх вий

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжилэн хийж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"Үл хөдлөх хөрөнгийн хэлцэлтэй холбоотой нотариатыг тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрын нотариатчин батална гэсэн. Гэтэл хэлцэл 2 өөр этгээд хийдэг. Ингэхээр үл хөдлөх хөрөнгийн байгаа газрын нотариат гэхээр болохгүй байна. Жишээ нь гадаад байгаа иргэн энд нэг байр худалдан авахдаа бэлэглэлийн гэрээгээр итгэмжлэлээр дамжуулан авдаг. Харин эргээд бөөн маргаан болдог.

Уг нь худалдаж байгаа газрын өмчлөгч болох гэж байгаа эзний нотариатчин нь хэн дуртай нь батлаад явмаар байгаа юм.

Орон нутгийн нотариат, банкны нотариатууд асуудал үүснэ. Банк бол үл хөдлөх барьцаалан зээлийн гэрээ хийдэг. Гэтэл одоо энэ хуулиар үл хөдлөх байгаа газрын нотариат гэхээр хаа сайгүй л нотариатчинаар батлуулах нөхцөл үүсэх нь л дээ."