Б.Баттөмөр 2019.05.17 | Vip76.mn

Б.Баттөмөр: Хүний эрхийн суурь эрх бол эдийн засгийн эрх чөлөө юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл"-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

"17 дахь удаагийн илтгэлийг хэзээ сонссон бэ? Жил бүрийн илтгэлд тодорхой саналууд байдаг. Өмнөх илтгэлийн саналын биелэлт ямар байсан бэ?

Бид хүний эрхийн талаар ярьдаг. Төрөөс ч арга хэмжээ авч, эрх зүйн орчинг боловсронгуй болгож байгаа. Нэг үг бий. Бүх эрх чөлөөний суурь нь эдийн засгийн эрх чөлөө гэдэг. Эдийн засгийн эрх чөлөөгүй бол өөр бусад эрхийн асуудлыг ярих боломжгүй гэдэг.

Өнөөдөр манай улсад нэг хүнд ноогдох ДНБ 3800-4000ам.доллар байна. НҮБ-аас 10,000 доллараас доош бол шаардлага хангахгүй гэж үздэг. Төрөөс 2030 онд ДНБ 17,500 болгоно гэж зорилт тавьсан. Бид 2030 он хүртэл ийм боломжийг бий болгож чадахгүй. Эдийн засгийн эрх чөлөөг хангаж чадахгүй нь. Эдийн засгийн эрх чөлөөгүйгээр бусад эрх чөлөөг бий болгодог боломж бий юу?

Хүний эрхтэй холбогдуулан хүний үүрэг бий. АНУ-д та эрх байгаа ч цагдаад 1,5м ойртоход таныг халдсан гэж үзэн буудна гэж байгаа. Тиймээс хүний эрхийг дагаад үүрэг мөн байх ёстой."