2024.04.26

Ц.Мөнхцэцэг: Гэрч, хохирогчийг хамгаалах механизмыг сайжруулах чиглэлд ямар санал, санаачлага гаргаж байгаа вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ийг хэлэлцлээ.

Уг илтгэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Азид анх удаа одоо хүний эрхийн төлөө зүтгэгчдийг хамгаалах хүний эрх хамгаалагчийн хуулийг батлан гаргасан. Энэ ажлын хэсгийг миний ахлан ажилласан байгаа. Үүнээс хойш бүхэл бүтэн 2 жил хагасын хугацаа өнгөрч байна энэ хугацаанд Монгол Улсад иргэний болон байгаль хамгаалах чиглэлээр хүний эрхийг хамгаалж байгаа хамгаалагчдын эрхийн талаар энэ тайлан илтгэлд оруулсан нь сайшаалтай байна аа. Яг энэ хуулийг батлах үед бол манай иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийн төлөө тэмцэгчдийн зүгээс маш их саналууд ирүүлж байсан тодорхой эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын зүгээс мөн тодорхой уул уурхайн компаниудын зүгээс  дарамтлах, айлган сүрдүүлэх мөн тодорхой байдлаар одоо биед нь халдах зэрэг иймэрхүү эрүүгийн болон  зөрчлийн шинжтэй их олон дарамтууд байдаг гэдгийг  бид нарт мэдээлж  энэ хууль маань гараад ингээд энэ 2 жил хагасын хугацаанд ер нь бол хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдал бол нэлээн сайжирсан байгаа. Энэ чиглэлээр илүү зоригтой дуугар илүү  олон иргэд иргэний нийгмийн байгууллагууд орж ирж хүний эрхийн үйл хэрэгт дуу хоолойгоо өргөж байна гэж бид нар итгэж байгаа. Тэгэхдээ тайлан судалгаанаас харахад бол бас нэлээн анхаарал хандуулах ноцтой зүйлүүд байна аа. Хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа маш олон хүмүүс маань  эрхийн  дарамт гэдэг юм уу тодорхой зөрчилд оюун санааны, бие махбодын айлган сүрдүүлэх зэрэг  олон гэмт хэрэг  хүний эрхийн зөрчлүүдтэй нүүр тулгарсан байна. Ялгаварлан гадуурхдаг, сэтгэл санааны хүчирхийлэл  үйлддэг нийтдээ эрхэд халдсан байдлын хамгийн өндөр хувь нь айлган сүрдүүлэлт, заналхийлдэг их байгаа юм бэ? Мөн цахим халдлага гэдэг юм уу тухайн одоо хүний эрхийн төлөө зүтгэгчийн хувийн байдалд халддаг. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь зөрчдөг гэр бүл ойр дотнын хүмүүсийг нь дарамтлах байдал зэрэг. Тэгэхээр Хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааг илүү хамгаалах шүгэл үлээгчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд УИХ-аас эрх зүйн ямар санал, санаачлаг гаргах ёстой вэ? ХЭҮК-ын гишүүд маань хүний эрхийн комиссын тухай хуулиараа тодорхой асуудлаар олон улсын гэрээ конвенц болон бусад асуудлаар хууль тогтоох болон бусад албан тушаалтнуудад санал өгөх хуулийн  тодорхой санаачилгыг гаргах ийм эрхтэй байгаа тэгвэл тухайлан  хүний эрхийн төлөө тэмцэгчдээ хамгаалахын тулд бидэнд одоо ямар эрх зүйн зохицуулалтыг хийх ёстой вэ? 

2 дугаарт нь гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа учир дутагдалтай байдаг. Бид нар шүгэл үлээгч ажлын хэсэг гэдэг дээр бас нэлээд олон газар очиж ажилласан байгууллага болон санхүүжилтийн хувьд учир дутагдалтай байгаад байгаа. Тэгэхээр гэрч, хохирогчийг хамгаалах механизмыг дараагийн  том реформ болохын хувьд УИХ болон энэ Хууль зүйн яам руугаа хандаж та бүхэн ямар санал зөвлөмж гаргаж байгаа вэ? Ер нь бол энэ аюулгүй байдлаа хангах  ялангуяа хүний эрхийн төлөө дуу хоолой болж байгаа тодорхой асуудлаар шүгэл үлээж байгаа иргэн бол өнөөдөр хангалтгүй, хамгаалалтгүй нөхцөл байдалд байна тэгэхээр энэ тал дээр яг юу хийх ёстой вэ гэдгийг хүний эрхийн комиссын зүгээс тодорхой санал гаргасан байх ёстой үүнийг илүү тодруулж өгөх хэрэгтэй байна. 

Түүний асуултад ХЭҮК-ын гишүүн С.Дондов хариуллаа.