Б.Баттөмөр 2019.05.21 | Vip76.mn

Б.Баттөмөр: Зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад төвөгтэй

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.21/ хуралдаан 09.00 цагт эхэлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Эдийн засгаа жаахан өөдрөг харж төлөвлөх хэрэгтэй. Нэг хүнд ногдох ДНБ 4000 доллар байгаа 10  жилийн хугацаанд 17500 хүргэнэ гэж байгаа тэр үед бараг хамгийн ядуу буурай орон ч энэ хэмжээнд хүрнэ.

Инфляци 8 хувь, эдийн засгийн өсөлт 6 хувь энэ хоорондох тоо үр ашиг гээд үзэхээр бид үр ашиг муу ажиллаж байгаа. Тухайлбал эхний 3 сарын байдлаар 25 мянган хуучин автомашин зах зээлд нийлүүлэгдсэн байгаа юм. Жилд энэ хуучин авто машинд 700 сая доллар зараад байгаа юм. Хуучин машин унаатай болоод нэг талдаа сайн боловч замын түгжрэл хүмүүсийн цагийг барж байна. Тиймээс тодорхой хугацаанд хориг тавиад замаа өргөтгөх ажил хийх хэрэгтэй. Ийм аргуудаар эдийн засгаа захицуулах арга бодвол яасан юм бэ?

Зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад төвөгтэй. Хөрөнгийн захийг хөгжүүлэх , макро эдийн засгаа өргөжүүлэх гэх мэт олон асуудал дагуулна. Монголд аюул учруулж буй зүйл бол гадаад өр. Тиймээс хуримтлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй.