Л.Мөнхбаатар Н.Цэрэнбат 2019.06.05 | Vip76.mn

Хөвсгөл нуурын ёроолын судалгаа хийнэ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хамтаар ОХУ-ын Форт XXI компанийн ерөнхий захирал Дунчевская Светлана Викторовна, төслийн удирдагч Цагадинов Цевек Николаевич, Евро азийн боловсрол төслийн удирдагч Бережных Владимир Викторович Зүүн Азийн академийн судлаач, профессор Кручкин Юрий Николаевич нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хөвсгөл нууранд живсэн машины байрлалыг тогтоох, хэрхэн гаргаж авах тухай болон нуурын ёроолын судалгаа хийх, нуурын эрэг орчмын газрын хөрсний судалгаа хийлгэх талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Форт XXI компани нь нуурын ёроолын судалгааны чиглэлээр 20 гаруй жил ажилласан бөгөөд сүүлийн 3 жил Байгал нуурын ёроолын судалгааг хийж ОХУ-ын Онцгой байдлын газартай хамтран живсэн олон тооны автомашин болон усан онгоцыг гаргаж авсан туршлагатай юм.