2024.03.22
Өнөөдөр Дэлхийн Усны өдөр тохиож байна
Дэлхийн температур 2°C-ээр нэмэгдвэл 1 тэрбумаас илүү хүн усны нэн их хомсдолд орж болзошгүй. Тиймээс 1.5°C-д барихад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн усны стресст өртдөг хүмүүсийн тоог 50%-иар багасгах боломжтой.
Усны өдрийн гол зорилго нь улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахын тулд усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх зэрэг устай холбоотой олон асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулахад оршдог.
Тиймээс хүний эрхийг дээдэлдэг хүн бүр усаа гамнаж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалаарай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан