2019.06.07

Б.Бат-Эрдэнэ: Ойлголтоо ойртуулж байж ажил асуудалаа шийдэх шаардлагатай байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаанаарЗахиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөлд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Захиргааны ерөнхий хуульд хориг тавих гол шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацааг багасгасан асуудал юм. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр авлигын хэрэгт холбогдсон Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэрэг хаагдсан юм. Энэ нь өөрөө нийгэмд шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Ойлголтоо ойртуулж байж ажил асуудал явахыг өнөөгийн нөхцөл байдал биднээс шаардаж байна. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ том эрх ашгийн төлөө хамтран ажиллаж байна гэж би харж байна. Тэгэхгүй бол дахиад л нам бүлэглэлээрээ явцуу эрх ашгаар явбал үр дүн байхгүй гэж үзэж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн хуулиа баталлаа. Энэ асуудал дээр цөөнх болох АН-ын бүлэглэл гарчихлаа шүү дээ. Ийм байхад Үндсэн хуулийн өөрчлөлт яаж цаашаа явах юм бэ? Д.Лүндээжанцан багш Үндсэн хуулиар мэргэшсэн. Мөн энэ ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүс энэ хууль дээр ажилласан учраас нилээд сайжирсан төсөл гэж бодож байтал өнөөдөр тэс хөндлөн зүйл яриад байх юм.

Үндсэн хуулийн цэцийн Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой дүгнэлт бол мөн л хойшлуулашгүй асуудал. Гэтэл дахиад л 2 тийш харсан байр суурьтай байна. Үүнийгээ нэгтгээд оруулж ирж болохгүй юу?

Захиргаан ерөнхий хууль ч биднийг ацан шалаанд оруулаад байна. Эрдэнэтийн 49%-ийг Монголын ард түмний талдаа авна гэдгийг би 2 гараа өргөөд дэмжиж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн хориг нь ямар нэг эрх зүйн шалгуургүйгээр хэт өргөжүүлсэн гэдгийг дэлгэрэнгүй танилцуулаа. Ийм маягаар гүйцэтгэх засаглал, хэн нэгний дур зоргоор авирлахыг зөвшөөрөхгүй гэдэгтэй санал нэг байна. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү?

Захиргааны хэргийн шүүх бүх асуудлыг авч хэлэлцэж байна уу гэвэл эргэлзээтэй. Ноён уулын ордын асуудлаар 50 дахь шүүх хурал болж байна. Төрийн шийдвэр гарч Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс болгосон байхад Ононгийн эхэнд Гутайн даваанд 3 лицензтэй. Тэр нь шүүхээр яваад дийлдэхгүй байх жишээтэй. Гэтэл улс төрийн шийдвэр гаргах үйл явдцад УИХ дандаа зөв шийд гараад байна уу гэвэл эргэлзээтэй. Үүнийг тодорхой тайлбар өгнө үү? "