Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаанаарЗахиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөлд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Захиргааны ерөнхий хуульд хориг тавих гол шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацааг багасгасан асуудал юм. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр авлигын хэрэгт холбогдсон Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэрэг хаагдсан юм. Энэ нь өөрөө нийгэмд шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд: "Өнгөрсөн 6-7 сарын хугацаанд Монголын нийгэм өөрчлөгдсөн. Бүх тогтолцоо цоо шинээр бүрдэж байгаа. Үнэн, шударга ёсыг хамгаалдаг хүмүүс олон болсон. Ерөнхийлөгчийн энэ хориг УИХ-ыг гаргасан шийдвэр нь үнэн эсэхэд туршиж байна гэж үзэж байна. Эрдэнэтийг үнэхээр авсан нь үнэн үү худлаа юу гэдгийг харж байна. Одоо картаа сугалаад, эсвэл танхимд орхиод Эрдэнэтийг буцаах замыг шулуудуулж өгч байгаа гишүүдийн нэрийг ил болгоорой. Ирцээр далимдуулж Эрдэнэтийн шийдвэрийг буцаах гэж байна. Цаанаа сайхан ариун юм ярьж, иргэнээ хамгаалаад байгаа юм шиг яриад байна. 1 энгийн иргэн лицензээ хамгаалуулаад энэ Захиргааны хэргийн шүүхээр эрхээ хамгаалуулсан тохиолдол байхгүй. Дандаа авлига өгсөн, мафи, улс төрийн бүлэглэлийн талд шийдвэр гардаг. Тэгвэл яах гэж УИХ, Засгийн газрын байгуулдаг юм. Энэ 2 ямар ч хэрэггүй болоод байна. Эндээс гарч байгаа шийдвэр ард түмний шийдвэр байдаг. Эрдэнэтийг төрд буцааж ав гэж шийдвэр гарсан. Олон жил цааргалсан. Одоо хулгайн замаар ар хударгаар нь шийдвэр гаргах гэж байна. Монголчууд бүх стратегийн ордуудаа алдах ийм нөхцөлрүү орлоо. Дараа нь Д.Сүхбаатарын талбайруугаа хараарай. Ард түмэн та нарт хариу барина. Өнөөдөр НҮБ-д хүртэл худлаа мэдээллээр хангаж байна. Монгол Улс Эрдэнэтийг Монголын ард түмэн авснаараа Монгол улс дэлхийд шившиг болж байгаа юм байх. Монголчууд стратегийн ордуудаа өөрсдөө эзэмшиж, ашиглах ёстой. Үүнийг дэлхийн аль ч тавцанд хамгаалж чадна. Үндсэн хуулийн цэцэд Ж.Батзандан гишүүн бид 2 хуулийн байгууллагын удирдлагуудыг ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хамтарч өөрчлөх саналыг оруулдаг хуулийг цэцэд өгсөн. Түүнийгээ хамгаалахр очих гэж байна. Үүнийг МАНАН бүлэглэл ухраагаад үзээрэй. Үүний дараа бид хариугаа өгнө."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаанаарЗахиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөлд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Захиргааны ерөнхий хуульд хориг тавих гол шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацааг багасгасан асуудал юм. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр авлигын хэрэгт холбогдсон Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэрэг хаагдсан юм. Энэ нь өөрөө нийгэмд шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Ойлголтоо ойртуулж байж ажил асуудал явахыг өнөөгийн нөхцөл байдал биднээс шаардаж байна. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ том эрх ашгийн төлөө хамтран ажиллаж байна гэж би харж байна. Тэгэхгүй бол дахиад л нам бүлэглэлээрээ явцуу эрх ашгаар явбал үр дүн байхгүй гэж үзэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн хуулиа баталлаа. Энэ асуудал дээр цөөнх болох АН-ын бүлэглэл гарчихлаа шүү дээ. Ийм байхад Үндсэн хуулийн өөрчлөлт яаж цаашаа явах юм бэ? Д.Лүндээжанцан багш Үндсэн хуулиар мэргэшсэн. Мөн энэ ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүс энэ хууль дээр ажилласан учраас нилээд сайжирсан төсөл гэж бодож байтал өнөөдөр тэс хөндлөн зүйл яриад байх юм. Үндсэн хуулийн цэцийн Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой дүгнэлт бол мөн л хойшлуулашгүй асуудал. Гэтэл дахиад л 2 тийш харсан байр суурьтай байна. Үүнийгээ нэгтгээд оруулж ирж болохгүй юу? Захиргаан ерөнхий хууль ч биднийг ацан шалаанд оруулаад байна. Эрдэнэтийн 49%-ийг Монголын ард түмний талдаа авна гэдгийг би 2 гараа өргөөд дэмжиж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн хориг нь ямар нэг эрх зүйн шалгуургүйгээр хэт өргөжүүлсэн гэдгийг дэлгэрэнгүй танилцуулаа. Ийм маягаар гүйцэтгэх засаглал, хэн нэгний дур зоргоор авирлахыг зөвшөөрөхгүй гэдэгтэй санал нэг байна. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү? Захиргааны хэргийн шүүх бүх асуудлыг авч хэлэлцэж байна уу гэвэл эргэлзээтэй. Ноён уулын ордын асуудлаар 50 дахь шүүх хурал болж байна. Төрийн шийдвэр гарч Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс болгосон байхад Ононгийн эхэнд Гутайн даваанд 3 лицензтэй. Тэр нь шүүхээр яваад дийлдэхгүй байх жишээтэй. Гэтэл улс төрийн шийдвэр гаргах үйл явдцад УИХ дандаа зөв шийд гараад байна уу гэвэл эргэлзээтэй. Үүнийг тодорхой тайлбар өгнө үү? "
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаанаарЗахиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөлд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Захиргааны ерөнхий хуульд хориг тавих гол шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацааг багасгасан асуудал юм. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр авлигын хэрэгт холбогдсон Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэрэг хаагдсан юм. Энэ нь өөрөө нийгэмд шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Монголд гай болж байгаа хэдэн хүн байна. Шүүх, Тагнуулыг устгая. Ерөнхийлөгч нарыг буухаар нь шоронд хийнэ гэх донтой бүлэглэл байна. Монгол сүйрч байвал боллоо гэсэн бодолтой. Захиргааны шүүх дээр онол ярихгүйгээр хэдэн юм асууя. 1. Эрдэнэтийн 49%-ийг аваад төрийн өмч болсон. Засгийн газрын тогтоолоор цалингийн жишиг тогтоох тогтоол гаргаад, анхдагчдад өгөх мөнгийг байхгүй болгоод гэрээт ажилчдыг цомхотголоо гэхэд ажилчид Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхгүй болж байна. Эрдэнэт чинь төрийн өмчит үйлдвэрийн газар учраас Засгийн газраас гаргасан шийдвэрээр зохицуулалт хийж явна. Засгийн газрын шийдвэрт Эрдэнэтийн ажилчид гомдох эрхгүй болж байна. Үүнийгээ Эрдэнэтэд тусалж байгаа гэх үү? 2. Хууль зүйн яам гоё жийп авч байгаа гэж иргэн гомдол гаргаж байсан. Ерөнхий сайд зар гэсэн ч мэдээж том толгойтой сайд юу гэж зарах уу? Үүгээр Захиргааны шүүхэд гомдол гаргах эрх байна уу? Монголын төрөөс тендэр, концесс, Засгийн газрын тогтоолоор хулгай хийж байна. Засгийн газрын ямар ч тогтоолоор гомдол гаргах эрхгүй болж байна л гэсэн үг. УИХ-аас Хавдрын эмнэлгийг сайжруулья гэсэн тогтоол гарахад 24 тэрбумаар ав гэсэн үнэлгээ байхад 60 тэрбумаар ав гэж Засгийн газрын тогтоол гарвал тэр тогтоолыг шүүхдэх эрх байна уу үгүй юу? Засгийн газрын тогтоолоор хийдэг хулгайгаар шүүхэд хандах эрхгүй л болгож байна гэж ойлгож байна. Ингэж Монголыг сүйрүүлэх хэнд хэрэгтэй юм бэ? Үндсэн хуульд Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Гэтэл шүүх шударга биш байна гэж хууль баталж байгаа юм бол шүүхээ татан буулгавал яасан юм бэ? хуулийн үндэслэл нь үүн дээр байна. Энэ зөв юм уу? Хууль өмнө хүн бүр эрх тэгш байх эрх зөрчигдөөд байгаа юм биш үү?" Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хариуллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэмж санал хэлсэн юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ үдээс хойших хуралдаанаар “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Би энэ хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байна. Хуульд Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж хориглосон шийдвэр гаргахгүй гэсэн энэ заалт байгаа. Ялангуяа уул уурхайн лицензтэй холбоотой маш их маргаан шүүхийн журмаар Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгддэг. Орон нутгийн иргэдийн эрх ашиг энэ төсөлтэй зөрчилдөж байгаа учраас би дэмжихгүй гэдгээ хэлье."