УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: "Энэ хуулийн төслийн санаа надтай холбоотой юм. Одоогоос 17 жилийн өмнө сонгуулийн маргаанд ороод СЕХ, Засгийн газрыг Захиргааны шүүх шууд хянах буруу юмаа гэж үзсэн. Энхбаяр гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандаад СЕХ, Засгийн газрыг энэ хяналтаас гаргасан юм. Дараа нь Чимид багш тэргүүтэй хүмүүс Засгийн газрыг Захиргааны шүүхийн хяналтаас гаргасан нь их ухралт болсон гэж үзсэн. Бусад улсад Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх нь шууд хянадаггүй. Үндсэн хуулийн шүүхийн хяналт байдаг. манай Засгийн газрын онцлог нь оролцоо нь өргөн хүрээтэй шийдвэр гаргадаг. Улсын шийдвэрээс гадна иргэн, ААН-ийн эрхийг хохироосон шийдвэр гаргадаг. иргэнийх нь иргэний шүүхийн шугамаар явна. Зарим нь Захиргааны шүүхийн хяналтанд байхаар нөхцөл бий. Тиймээс хуулийн томьёолол цаашид улам судлагдаж, янзлагдах ёстой. Өргөдөл, гомдлын асуудал бол хуулийг хүчингүй болгох зөв үү? Зөвхөн захиргааны байгууллага биш захиргааны биш байгууллага ч энэ хуулийн үйлчлэлээр хамаарч байгаа юм. Тиймээс Үндсэн хуульд заасан асуудал дээрээ асуудал үүсэхгүй. Харин ч хуулийн хүрээнд орсноор бүх зүйл ном журмандаа орж байгаа юм."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: "Хуулийн төсөлд ойлгомжгүй 2 зүйл байгааг асууя. 1. Одогийн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар заалт 2 хэсэгтэй. Өргөдөл гомдол гаргана гэж. Гэтэл энэ төсөлд 92.3-т гомдлын үнэн зөвийг гомдол гаргагч хариуцна гэсэн байна. Гомдлыг амаар гаргаж болно гэж байна. хамгийн сүүлд нь амаар гаргавал захиргааны байгууллага дээр очно гэж байна. Ингэхээр гомдлын үнэн зөвийг гомдол гаргагч хариуцна гэж байхгүй. Өөрийнхөө зөв гэж үзсэн учраас л гомдол гаргаж байгаа. Үүнийг нь шүүх, эсвэл дээд шатны дарга шийдвэрлэнэ. Харин гомдол гаргасан хавсаргасан материалд байгаа бүхнээ үнэн зөвөөр хавсаргах л өөр асуудал. Гомдлыг амаар гаргахгүй. Гомдол гаргана гэдэг эрх зүйн үр дагавартай. Үүнийг дагаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явна. Ингээд амжилтгүй болбол захиргааны шүүхэд хянан шийдвэрлэнэ. Ийм байхад амаар гаргахгүй. хэрьээ амаар гаргах гэж байгаа бол захиргааны байгууллага дээрээ ирж хэлээд түүнийг нь протокольдоод гарын үсэг зуруулаад явна. 2. Ес дүгээр бүлэг бүхэлдээ гомдол гаргах асуудлыг хэлэлцээд дуусгаж байна. Гомдол гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр нь гомдол гаргагчийн эрх үүргийг хязгаарлаад банйа уу, нөлөөлөөд байгаа учраас гомдол гаргаж байгаа. Гэтэл энэ төсөлд өргөдөл гаргах журам гэж оруулж ирсэн. Ялгаа нь юу гэхээр тухайн хүний ашиг сонирхол зөрчигдөөгүй, нийтийн эрх ашиг зөрчигдвөл амаар, тэр бүү хэл ТВ-ээр ч яриад өргөдөл гаргана гэж байна. Тэгээд өргөдөл гэхээр жишээлбэл, хотын захиргаа муу ажиллаж байна, газрын асуудал ийдэхгүй байна. Эсвэл энэ процесс буруу байна гэж өргөдөл гаргах юм байна. Тэрийг нь аваад шийдвэрлэх юм байна. Энэ чинь өргөдөл гомдлын туай хуультай холилдоод байна. Шийдвэрлээгүйн төлөө Захиргааны шүүх дахиад ажил хийгээд явах юм уу? Гомдол, өргөөл гэдгийг ялгаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх дэг журмаа холиод хүндрүүлж байна." Түүний асуултанд ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны газрын дарга П.Сайнзориг нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: "Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжихгүй байна. Түүнчлэн хуралдаан даргалагчид хандан уг хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгөхийг хүсэн горимын санал гаргаж байна. Дэмжихгүй байгаа шалтгаан нь Захиргааны хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа хэдий ч томоохон зарчмын шинжтэй асуудлыг хөндөж байгаа юм. Яагаад гэхээр 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгохоор орж ирж байна. Үнэн чанартаа Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль бол Үндсэн хуулиас эх сурвалжтай хууль юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний үндсэн эрх болох төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж, хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэсэн заалт юм. Тиймээс Үндсэн хуулийг амилуулах зорилготой хуулийг хуучирсан, 20 гаруй жил болсон. Тиймээс өөр хуульд нэгтгээд явна гэж хандаж болохгүй. Түүнчлэн Үндсэн хуулиар олгосон хүний эрхтэй холбоотой заалт бүхий хууль учраас бие даасан хууль байх ёстой. Захиргааны ерөнхий хуультай нэгдэхээр хуулийн үйлчллэл явцуу болно. Учир нь захиргааны бус байгууллагууд олон бий. Ингэхээр иргэдийн үндсэн эрх зөрчигдөнө. Төсөлд холбогдох байгууллагуудаас авсан санал байна. Ерөнхий Аудитороос ирсэн саналыг харахаар захиргааны бус байгууллагад гаргасан өргөдөл, гомдолтой холбоотой харилцаа эрх зүйн зохицуулалтгүй болохоор байна гэж оруулсан байна. Би үүнтэй санал нийлж байна." Түүний асуултанд ХЗДХЯ-ны газрын дарга П.Сайнзориг хариуллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нэмэлтээр асуулт асууж, санал хэлсэн юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Маш чухал хууль орж ирж байна. Иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль 1995 онд батлагдсан. Олон бэрхшээл бий. 1. 2 хууль яриад байна. Гомдол шийдвэрлэх журамд зохицуулалт хийсэн гэж яриад байгаа. Энэ 2 хуульд давхардал, зөрчил үүсэж Захиргааны хууль хэрэглэх боломжгүй тохиолдолуудыг яаж шийдсэн бэ? Ер нь ямар зөрчил гарсныг тодорхой хэлж өгнө үү? 2. ИТ-ийн баталсан захиргааны актыг бусад субьектын акттай адилд хугацаанд хянаж бүртгэхээр зохицуулсан нь Засаг даргын хориг тавих хугацаагүй тооцоогүй юу? Үүнийг Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зүйл заалт орсон уу?" Түүний асуултанд ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуулаа: Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа иргэдээс төрийн байгууллага өргөдөл, гомдол гаргах журмыг хүчингүй болгох гэж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн өргөдөл, гомдол гаргах Төрийн байгууллага, албан тушаалтнаар асуудлаа шийдвэрлүүлэх эрх зүйн нөхцөл байдал нь дордох уу дээрдэх үү? Төрийн албан тушаалтнууд би бол төр гэсэн хандлагатай байнга хүнд суртал гаргаж байдаг. Үүн дээр хэрхэн, ямархуу байдлаар дээшлэх юм вэ? Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг тухайн буруутгах шийдвэр гаргасан төрийн албан тушаалтан хариуцаж, хохиролыг барагдуулдаг байх заалт орсон. Энэ заалт хэрэгжиж байна уу үгүй юу? Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа. Иргэдийн өргөдөл, гомдлыг дордуулах асуудал байхгүй. Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, цаасан болон цахим хэлбэрээр олгох асуудлууд тусаж байгаа. Төрийн байгууллага талдаа хариуцлагатай байж хуучин 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Энэ хугацааг 21 хоногийн дотор өргөдөл, гомдолд хариу өгөх ёстой гэсэн иргэд талдаа давуу байдал өгч байгаа.