Баасанхүү.О 2019.06.10 | iToim.mn

О.Баасанхүү: АН-д элсэхгүй, бүлэгтэй нь хамтран ажиллана

О.Баасанхүү: АН-д элсэхгүй, бүлэгтэй нь хамтран ажиллана

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын эвсэлтэй нэгдэж хамтран ажиллах хүсэлт хүргүүлэхээр болжээ.

Гэхдээ тэрээр АН-д элсэхгүй бөгөөд зөвлөлтэй нь хамтран ажиллах юм байна. Ингэснээр АН-ын эвсэл найман гишүүнтэй болж бүлэг байгуулах боломж бүрдэх аж.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

“УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн нам эвслийн бүлэгт элсэж болно гэж заасан. Хуулийн дагуу АН-ын эвсэлд элсэх хүсэлтээ өнөөдөр хүргүүлнэ. Гэхдээ АН-д элсэхгүй. Ингээд бид бүлэг байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ. Хэрхэн шийдэх нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал. Ингэж бүлэг байгуулахгүй бол сөрөг хүчингүй эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд байна. Барьцаалагдсан хүмүүсээр сөрөг хүчин хийчихээд дуртай зүйлээ хийлгэж байна” гэсэн юм.