2019.04.26

Нийслэлийн МАН 94 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

Нийслэлийн МАН-ын 94 жилийн түүхэн ойн баярын хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн намын хорооны дэд дарга Н.Алтаншагай, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар, Б.Саранчимэг нарын дүүргүүдийн МАН-ын хорооны удирдлагууд, үе үеийн МАН-ын гишүүд оролцлоо.