Н.Энхболд 2019.06.18 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Адмирал Девидсон Монголын энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв

Адмирал Девидсон Монголын энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв

Манай улсад ажлын айлчлал хийж буй Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Давидсоныг өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Н.Энхболд "Хааны эрэлд-2019" энхийг дэмжих олон улсын сургуулийн нээлтэд оролцох гэж буйд талархал илэрхийлээд хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн. Ялангуяа, энхийг дэмжих чадавхийг дээшлүүлэх чиглэлд бүх талын туслалцаа үзүүлж ирснийг онцлон тэмдэглэсэн юм. Харин адмирал Давидсон Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож байдагт талархал илэрхийлж, монгол цэргүүдийн ур чадвар, сахилга бат, бэлтгэлжилт сайн байдаг талаар ярилаа.

Уулзалтаар талууд Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид уламж өргөжүүлэх хөгжүүлэх ямар чиглэлүүд байгаа талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.