2019.06.13
Сургалтын бааз эмнэлэг энэ сард нээлтээ хийнэ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато-г хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлгийг албан ёсоор хүлээлгэн өгөхтэй холбогдуулан, цаашид эмнэлгийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх талаар санал солилцсон юм.
АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлэг нь гол гурван онцлогтой. Нэгдүгээрт, монголд хамгийн анхны сургалтын эмнэлэг болох тул эмнэл зүй, боловсрол, судалгаа гэсэн үндсэн үүрэг гүйцэтгэнэ. Хоёрдугаарт, гурав дах шатлалын эмнэлэг болохын хувьд өндөр түвшний, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.