2019.06.13
Австрали Улсын Мельбурн хотын Роял Вумэнс эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай уулзав
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Австрали Улсын Мельбурн хотын Роял Вумэнс эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Ким Жансен тэргүүтэй эмч нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Австрали Улсын Мельбурн хотын Роял Вумэнс эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ким Жансен-аар ахлуулсан 11-15 эмч, сувилагч, инженер бүхий эмчилгээний баг 2009 оноос хойш жил бүр Монгол Улсад ирж ажиллаж байгаад талархал илэрхийлээд энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.
Мөн Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч нартай хамтран хот хөдөөгийн эмч нарт олон улсын онол практикийн хурал зохион байгуулж, дурангийн мэс засал, эх барих, мэдээгүйжүүлэг, сувилахуй, цэвэршилт, нярайн чиглэлээр сургалт явуулахын зэрэгцээ жил бүр 2 эмчийг Австрали Улсад 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд сургаж байгаад мөн талархал илэрхийллээ.
Уулзалтын явцад талууд дээрх болон бусад сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, сайд Д.Сарангэрэл хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээг өргөжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.