Л.Элдэв-Очир 2019.06.19 | Vip76.mn

Баянхонгор аймгийн Жаргалант, Галуут, Баян-Овоо сумдад Үндсэн хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын ажлын албанаас 2019 оны 06 сарын 18, 19-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Жаргалант, Галуут, Баян-Овоо сумдад Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж байна.

Үндсэн хууль бол 3 сая гаруй иргэн хооронд байгуулагдаж буй гэрээ буюу  НИЙГМИЙН ГЭРЭЭ юм. Тиймээс энэхүү гэрээг ард түмнээрээ хэлэлцүүлж, санал бодлыг тусгах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир үзэж байгаа юм. Энэхүү хэлэлцүүлэгт ард иргэд өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна. 

Мөн 2019 оны 06 сарын 20-ны өдөр Баянхонгор сумын Дуурсах, Цагаанчулуут, Гэгээншавь багууд, Эрдэнэцогт суманд хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.