2023.05.31

Л.Оюун-Эрдэнэ: Шинэ 30 жилийг шинээр эхлүүлэх тоглоомын дүрэмтэй боллоо

Зуны эхэн сартай зэрэгцэн УИХ-ын чуулганаар гишүүдийн тоог 126 болгох ҮХНӨ-ийг баталлаа. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа.Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулжээ.

Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентын түүхэн дэх ШИНЭ РЕФОРУМ хийгдлээ гэж онцоллоо.

Сонгуулийн тогтолцооны суурь рефорум хийгдэж байна. Энэ бол шинэ 30 жилийг шинээр эхлүүлэх тоглоомын дүрэм. Цаашдаа намууд сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрэм зохиодог байдалд цэг тавигдлаа. Нэг гишүүнд ногдсон эрх мэдлийн хэт томрол өнөөдрийн хуулиар цэг тавигдаж байна. Хууль тогтооход нэг гишүүн хэд хэдэн байнгын хороонд харьяалагддаг, хууль чанаргүй гардаг зүйл цэгцлэгдэнэ. Цаашдаа байнгын хороонд нэг гишүүн оногддог, илүү мэргэшсэн агуулгын том рефорум хийгдэнэ. Олон алдаа, оноо бий. Үүнийг ил болгоод явж байна. 

Цаашдаа алдаа засагдаж, шинэ тоглолтын дүрэмтэй болж байна. УИХ-ын гишүүдээс эр зориг, шинэ алсын хараа шаардсан хүнд хэцүү өдрүүд байлаа. Энэ асуудал олон удаа яригдсан ч шийдэгдээгүй 20 гаруй жил явсан. Харин энэ өөрчлөлтийг хийж чадсан энэ парламент түүхэн рефорум хийлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn