Ц.Мөнх-Оргил 2019.06.24 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тойргийн иргэддээ захидал хүргүүлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн.  

Харин төслийн хоёр дугаар хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн дундуур хийж эхлэнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хүртэлх хугацаанд буюу энэ сарын 26-ныг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр, цөөхөн хоногийн хугацаанд ажиллаж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд,  хэлэлцүүлэг хоорондын хугацаанд олон нийтийн санаа бодлыг сонсох бөгөөд энэ нь хуулийг тасралтгүй хэлэлцэх үйл ажиллагаанд хамаарахаар заасны дагуу ийнхүү ажиллаж байгаа юм.

Зургаадугаар сарын 21-ны байдлаар 12 гишүүн тойрогтоо ажиллаж, 4207 иргэний санал бодлыг сонсоод байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. 1992 онд батлагдсан Анхдугаар шинэ Үндсэн хуульдаа 19 жилийн дараа энэ удаагийн парламент 4 үндсэн чиглэлээр уг хуулийн 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулах гэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах, өөрийн бодлоо хуваалцах, энэ чухал асуудлаар иргэдийнхээ саналыг сонсох үүднээс иргэддээ захидал хүргүүлж байна.