Саранчимэг.Б 2019.06.28 | Vip76.mn

НАМЭХ-ны эмэгтэйчүүд Бутаны Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэгчид Бутаны Хаант улсын хатагтай Пунцог Чходен Церинг тэргүүтэй парламентийн төлөөлөгчид, Энэтхэг улсын эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар Эмэгтэйчүүдийн манлайлал богино хэмжээний сургалтыг хийж хоёр орны парламентын эмэгтэйчүүдэд тулгардаг ижил төстэй асуудлууд болон улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшинд дахь эмэгтэйчүүдийн талаар асуудал дэвшүүлж цаашид хамтран ажиллахаар боллоо.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг НАМЭХ-ны тэргүүнээр ажилладаг бөгөөд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, нийгмийн эмзэг хэсэг болох хүүхэд, эмэгтэйчүүдрүү чиглэсэн олон арга хэмжээг манлайлан зохион байгуулсаар ирсэн.