2019.05.17

Б.Бат-Эрдэнэ: Хүний эрхийн зөрчлийг ул сууриас нь өөрчлөх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл"-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Өнөөдөр Монгол Улс дахт хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдал хүнд байна. Цагдаа, Тагнуул, Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл энд байна. Нөхцөл байдлын мэдээлэл өгнө үү? Байгаль орчин талаасаа хүн ая тухтай аюулгүй амьдрах эрх хэрхэн зөрчигдөж байна вэ? Монголчууд нүүдэлчин соёлтой ард түмэн. 

Мөн олон сайхан эмэгтэйчүүд амиа хорлох тохиолдол байна. Бараг өдөр бүр л сэтгэл сэмширэн сонсож байна. Тэдний ар гэр, сэтгэл санаа ямар хүнд байгаа бол. Зүгээр амиа хорлосон гээд л өнгөрөөд энэ байдлыг яаж засах вэ? Хүүхдийн эсрэг гэмт хэрэг ч өдөр бүр муу муухай юм сонсогдож байна. Тэднийг хулгайлж байна. Зодож, тарчлааж байна. Хамгийн сүүлд л гэхэд 4 настай хүүхдийн гарын хуруунуудыг 50 гарсан авга ах нь тас цавчихаад сууж байна. Энэ бүхэнд Монголчууд бүх түвшиндээ бүр дөжөрчихсөн байна. 

Өдөр ирэх тусам байдал улам л хүндрээд байна. үүнийг сууриар нь үнэлэлт өгөөд арга хэмжээ авахгүй бол болохгүй болжээ."