2019.05.10
А.Сүхбат: Орон нутагт гадны иргэд хүүхэд барих гэж айлгасан тохиолдол гарсан
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Асуулгын хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. ХЗДХ-ийн сайдын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.