Үйл явдал2 мин унших
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасангаас хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулав.
“Импортоор оруулж байгаа саримс, улаан лооль, өргөст хэмх нэр төрөл бүхий бараанд 30 хүртлэх хувиар гаалийн албан татвар тогтоохоор төслийн нэгдүгээр заалтад тусгагдсан барааны нэр төрөл нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт тусгагдаагүй байгаа аж. Иймд төсөлд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт саримс 30 хүртэл, өргөст хэмх 30 хүртэл, улаан лооль 30 хүртэл, тарвас 30 хүртэл гэсэн барааны нэр төрөл нэмсүгэй” гэсэн нэгдүгээр заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба



