2020.04.21
А.Сүхбат: Тусгай хамгаалалтад авах асуудал маш удаашралтай байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцээ.
УИХ-ын гишүүн А.Сүхбат
2012 оны тусгай хамгаалалтад авах санал одоо орж ирж байгаа. Энэ байдал удаашраад байхаар байгалын үзэсгэлэнт, дурсгалт, нөөц газар сүйдээд байна. Өнөөдөр дандаа Хан Хэнтийн нурууны асуудал орж ирж байна. Хан Хэнтийн нуруунд хэчнээн ашиглалтын лиценз олгосон байна вэ?
Ноён уулын асуудал байгаа. Сумын удирдлагууд нь ард иргэдтэй хэл амаа ололцсон уу? Борнуурын Сүжигтийн аманд дэд бүтэц тог цахилгаанаа татчихсан том цогцолбор барьж байгаа. Тэрийг зогсоохгүй байна. Сүжигтийн амыг ухаад эхэлж байгаа бол Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах шаардлага байхгүй. Ялгаагүй нэг салбар уул.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат хариуллаа.