2019.05.10

Ц.Гарамжав: Хүн болох ухаан, өөрийгөө хамгаалах чадварт багаас нь сургах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

"Та бүхний судалгаан дээр гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй хичнээн хүүхэд байна вэ? Залуучуудын байгууллагын төлөөлөлч бас хэлнэ үү? Хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан юу вэ?

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилансэргийлэх хуулийн төсөл дээр хэд хэдэн гишүүд хамтраад ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Цаашид соён гэгээрүүлэх ажлыг улс орон даяар хийх хэрэгтэй байна. Хүн болох цэцэрлэг, бага сургуулиас нь эхлээд өөрийгөө хамгаалах, хүн болох ухаанд суралцуулах шаардлагатай байна."