Ц.Байгалмаа 2019.07.16 | Ub.life

Хөгжил зөвхөн мөнгөөр бий болохгүй, залуу үеийн мэдлэг, оролцооноос хамааралтай

Хөгжил зөвхөн мөнгөөр бий болохгүй, залуу үеийн мэдлэг, оролцооноос хамааралтай

Жил бүр залуусын хүсэн хүлээдэг “Playtime” хөгжмийн наадам долоодугаар сарын 5-7-нд боллоо. Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулагдсан наадам жилээс жилд өргөжсөөр энэ жил “La Vie En Rose” асарт залуус хөгжмөөс гадна үзэл бодлоо хуваалцаж, хот, улсынхаа хөгжлийн төсөөллөө ярилцах Подкасчдын уулзалт, “Нээлттэй нийгэм хүрээлэн”-гийн “Монголын хөгжлийн зураглал”, “Зориг сан”-гийн “Ногоон амьдралын хэв маяг” гэхчлэн олон сонирхолтой арга хэмжээтэй байлаа.

Энэ үеэр манай Ub.life сайт ч бас “Үзэл бодлоо хуваалцах” цаг хэлэлцүүлгийг зохион байгуулж хотын хөгжлийн асуудлаар "CAP Concepts"-ийг үүсгэн байгуулагч Б.Дөлгөөн, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн институтийн захирал Л.Ану-Үжин, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Байгалмаа нар залуучуудын хот төлөвлөлтөд оролцох боломж, нөхцөлийн талаар санал бодлоо солилцсоныг товчлон хүргэж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд "CAP Concepts"-ийг үүсгэн байгуулагч Б.Дөлгөөн:

Манай улсын залуусын дийлэнх нь Улаанбаатар хотод сурч, ажиллаж байна. Тиймээс хот төлөвлөлт залуус бидний санаа зовох асуудлуудын нэг яах аргагүй мөн. Энэ ч үүднээс бид өнгөрсөн аравдугаар сараас эхэлж "Рlanners group" арга хэмжээг сар болгон зохион байгуулж байна. Ингэснээр залуусын оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн хүмүүс мэдлэг чадвараа дайчлан оролцож чадаж байгаа эсэх талаар ойлголт авахаар ижил төстэй мэргэжлийн буюу инженер, архитектор, нийгмийн ухааны чиглэлийн залуусыг цуглуулж тулгамдаж буй нэг асуудлыг сонгон авч, тухайн чиглэлийн мэргэжлийн хүнийг урьж мэдлэг, мэдээлэл олж авч байгаа. Шүүмжлэхээсээ өмнө мэдлэг хуримтлуулж, дараа нь түүн дээр урт, богино хугацаанд юу хийж чадах вэ гэдгээ сайтар ярилцдаг. Сэдвүүдээс дурдвал газрын үнэлгээ, хог хаягдлын менежмент, хот суурин газарт стартап бизнесүүд бидэнд хэрхэн эерэгээр нөлөөлөх, хотын түүх соёл, хаягжилтын асуудлуудын талаар санал бодлоо солилцдог. Залуус маань тодорхой хэмжээний мэдлэгтэй болчихвол, хот төлөвлөлтөд оролцоод явах бүрэн боломж үүснэ. Хүмүүс хот төлөвлөлтийн мэргэжилтэн гэхээр зөвхөн газарзүй төлөвлөлт хийдэг гэж эндүүрдэг. Хамгийн гол нь бодлогоо боловсруулж, түүнд тохирсон орон зайг бий болгож, зангидаж чадах хүнийг л тэгж хэлэх байх. Залуу хүний хувьд хот төлөвлөлтөд оролцох орон зайгаа өөрөө бий болгох гээд явж байна.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Байгалмаа:

Миний хувьд иргэдтэйгээ сард нэгээс хоёр удаа уулздаг бөгөөд ихэвчлэн ахмадууд ирж, залуусын оролцоо ирц, тааруу байгаа нь ажиглагддаг. Гэвч залуус маань ирээдүйд оршин суух, ажиллаж амьдрах орчин нөхцөлийнхөө хөгжилд өөрсдөө л оролцохгүй бол хот өөрөө хөгжчихгүй шүү дээ. Бас нэг зүйл нь иргэдтэй уулзахад дэд бүтцээ л тавиад өгчих гэдэг. Харин энэ нь асар өндөр өртөгтэй, санхүүгийн хувьд нэг дор, түргэхэн шийдэх боломжгүй зүйл байдаг. Нөгөөтэйгүүр иргэдээ ажилтай, орлоготой болгоно гэхээр мөн л урт хугацааны үйл явц байдаг. Тэгэхээр хөгжил гэдэг урт хугацааны, тогтвортой ажлын дүнд бий болох бөгөөд үүнийг хэн нэгэнд даатгаад орхих биш, залуус оролцдог, хамтардаг үйл явц байгаасай гэж бодож байна. БҮРЭН ЭХЭЭР ЭНД дарж уншина уу.