Н.Учрал 2019.08.07 | Arslan.mn

Төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээсээ шаарддаг асуудлыг зогсооно

Төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээсээ шаарддаг асуудлыг зогсооно

Төрийн ухаалаг үйлчилгээг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хурал өнөөдөр /2019.08.07/ боллоо. 

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны аравдугаар сард төрийн үйлчилгээг цахимжуулан операторын горимд шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Өнөөдрийн дэд ажлын хэсгийн хуралдаанаар бэлтгэл ажилтай холбоотой зарим нэг ажлуудыг түргэвчлэх, уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хугацаат үүрэг чиглэлүүдийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал холбогдох газруудад өгсөн байна. Төр өөртөө байгаа мэдээллийг иргэнээсээ шаарддаг асуудлыг зогсооно гэж Ажлын хэсэг үзэж байгаа юм.