Ё.Баатарбилэг 2019.09.11 | Телевиз: MNCTV

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, заншлаа судалж эхэллээ

1-5-р ангийн сурагчид Монгол ёс заншлаа судалж эхэллээ. Хөтөлбөрийн шинэчлэлтэй холбогдуулан 134 дүгээр сургууль Монгол ёс заншлын булантай болжээ.

Иргэний боловсролын хичээлийн агуулга, номд бага зэрэг өөрчлөлт орсон ба 1-5-р ангийн сурагчдад  Монгол ёс хүмүүжлийн хичээл, 6-12-р ангид Иргэний ёс зүй хичээл орно. Сурах бичгийн агуулга дээр эрдэмтэд, зургийн баг ажилласан. Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засан сайжруулж явна.