ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ - Санал асуулга

СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ

Онлайн санал асуулгад оролцож буй Таньд баярлалаа. “Vip76.mn сайт” болон "Сонгогчдын боловсрол төв" ТББ хамтран энэхүү санал асуулгыг өрнүүлж байна.

НЭГ.ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ
1. Орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшүүлдэг байдлыг өөрчилж, иргэдээс нэр дэвшдэг болгохыг Та дэмжиж байна уу
Одоогийн хуулийн заалт. (Монгол улсын хууль орон нутгийн хурлын сонгуулийн тухай) 7.7.1 Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн нам буюу намуудын эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/ орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй.
Д.Эрдэнэ Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга 2014-12-05 182.160.36.119

1. Орон нутгийн сонгуульд монгол орны онцлогийн хувьд хэлэхэд намаас нэр дэвших нь буруу. Ялангуяа сумын засаг даргыг намаас биш тухайн сумын ард иргэдийн дундаас сонгох шаардлагатай. Сумын хүн ам бага учраас голцуу хамаатан садангаас сонгогдох магадлал өндөр байдаг. Орон нутагт сонгуулийн хуулийг явуулахдаа нэг тойрог болгох хэрэгтэй гэсэн санал байна.

Д.Эрдэнэ экспертийн саналыг дэмжиж байна уу?

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч 2014-12-08 103.229.122.179

Энэ хуулийн заалтын хувьд Аймаг, нийслэл, дүүргийн хувьд тохирч болно. Харин Баг, хорооны хувьд оршин суугч иргэдээсээ удирдах удирдлагаа сонгоход нам эвсэлийн оролцоогүй болгох нь чухал. Ямарч тохиолдолд яаж ийгээд л баг хорооны хуралд нам хутгалддагаас болж иргэд тухайн сонгуульд талцал үүсч маргаан дэгдээдэг. Сумын хувьд онцлог. Хүн ам нягтшил бага, тоо нь Улаанбаатар хотын 1 дүүргийн 1 хорооны тоотой тэнцэх , тэнцэхгүйтэй л байдаг.

Л.Энхтуяа экспертийн саналыг дэмжиж байна уу?

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч 2014-12-08 103.229.122.179

Иймээс сум, баг, хорооны удирлагыг сонгоход тухайн оршин суугч иргэдээсээ сонгууль явуулж , сонгогдсон хүндээ бүрэн итгэл үзүүлж ажиллуулах үүргийг иргэд хүлээх ёстой гэж үздэг.

Л.Энхтуяа экспертийн саналыг дэмжиж байна уу?

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2014-12-09 183.177.97.14

Аймаг Нийслэл Сум дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчийг намаас дэвшүүлдэг хэлбэр нь хэвээр хадгалагдахыг дэмжиж байна. Харин Баг Хороонд улс төржилтийг багасгаж аль болох тухайн орон нутгийн нэр хүндтэй ажиллах чадвартай хүсэлтэй иргэдээс нэр дэвшүүлэх нь зүгээр гэж бодож байна

С.Баасандолгор экспертийн саналыг дэмжиж байна уу?

Л.Бямбадорж СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 9-р хорооны Засаг дарга 2014-12-10 119.40.97.108

Oron nutgiin bolon busad shatni songuulid oroltsoj bgaa nuhtsul bolomjiig tegsh hangah uudnees jagsaalt gedeg zuiliig bhgui bolgoh heregtei bie daagchid medeej jagsaaltaar oroh bolomjgui namin nereer heden hun bainga songogdoh bolomjig hangasan jagsaalt gedeg zuiliig bhgui bolgoj songuuliin shudraga ursulduuniig bii bolgoj buh ner devshigchiig toirogt ursulddug bolgoh heregtei

Л.Бямбадорж экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Эрдэнэбат СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч 2014-12-10 182.160.34.28

Аймаг Нийслэл Сум дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчийг намаас дэвшүүлдэг хэлбэр нь хэвээр хадгалагдах нь зөв боловч иргэн хүн дангаар нэр дэвших сонгогдох эрх бололцоог хуулийн дагуу нөхцөл бололцоогоор хангаж өгөх нь шударга юм.

Д.Эрдэнэбат экспертийн саналыг дэмжиж байна уу?

П.Алтантөгс СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Хурлын даргын зөвлөх. 2014-12-10 182.160.34.28

Орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлж сонгогдох нь буруу. Аймаг сум баг хороо гэх мэт нутаг дэвсгэрийн бага нэгжүүдэд намчирхсан үзэл суртал шаардлагагүй.

П.Алтантөгс экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Батболд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-ын дарга 2014-12-10 182.160.34.28

Хөдөө орон нутагт намаас биш иргэдээс нэр дэвших зөв. Яагаад гэвэл хэт улс төржөөд орон нутгийн хөгжилд саад учруулдаг, удаашруулдаг. Боловсон хүчний бодлого алдагдаад чадвартай боловсон хүчний намаар талцан халдаг сольдог. Хамаатан садангаараа сонгогддог.

Д.Батболд экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Нэргүй БЗД-ийн Иргэдийн төлөөлөгч, Хуулийн зөвлөх 2014-12-11 119.40.97.108

Сайн байцгаана уу. Саналаа бичье. Үзэл бодлоо хуваалцаарай. Миний бодлоор Тойргоос нэр дэвшиж гарсан төлөөлөгч зөвхөн тойргийн асуудлаа ярих, шийдвэрлүүлэх гэж улайрсан менежер болж хувирдаг тул 100 хувь жагсаалтаар сонгогддог байвал илүү тохиромжтой санагддаг. Дүүргийн төлөөлөгч дүүрэгт тулгамдаж буй хамгийн чухал асуудлыг шийдвэрлэх гэж бодлого ярих ёстой байтал тойргийнхоо асуудлыг л ярьж явцуураад өөрийнх нь тойргоос илүү хүнд байгаа тойргийн асуудлыг тоохгүй орхигдуулдагаас болж гэр хорооллын иргэдийн амьдралын чанарыг улам доройтуулсаар байна.

Д.Нэргүй экспертийн саналыг дэмжиж байна уу?

А.Мишигдорж БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хурлын хорооны дарга. 2014-12-11 202.70.40.230

Орон нутгийн сонгуулийн хувьд хороо болгоноос болон жагсаалтаар тухайн орон нутгийн хүн амаас шалтгаалж Улаанбаатар хотын хувьд олон тооны ИТХ -ын төлөөлөгчид монгогддог. Тухайлбал Баянзүрх дүүрэгт 41 ИТХ-ын төлөөлөгч сонгуулийн холимог системээр сонгогдсон. Энэ нь миний хувьд буруу гэж бодож байна. Жишээ нь Баянзүрх дүүрэгт 7 эсвэл 9 төлөөлөгч сонгогдоход л хангалттай. Энэ 7 нь тухайн орон нутгийнхаа эрх хэмжээний хувьд бүхий л асуудлыг шийдвэрлэдэг байнгын ажиллагаатай 7 (9) ИТХ"ын төлөөлөгч байвал дүүргийн иргэдийн ахуй амьдрал, амьдрах нөхцөл болон бусад асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой субьектууд болж хувирна. Бие дааж дэвших, намаас нэр дэвших нь чухал биш 7 (9) суудлын төлөө нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг дүүргийн иргэд өөрсдөө сонгох болно. ИТХ -ын төлөөлөгч нарт өгдөг урамшууллыг энэхүү 7 (9) сонгогдсон төлөөлөгч нарт хувиарлан өгч байнгын ажиллагаатай болгож болно. Өөрөөр хэлбэл ИТХ-д хувиарлагдаж буй төсвөөс нэг ч төгрөг илүү гарахгүй гэсэн үг. Үр дүн нь ажил илүү цэгцтэй, зохион байгуулалттай, эзэнтэй улмаар хариуцлагатай болно.

А.Мишигдорж экспертийн саналыг дэмжиж байна уу?

Т.Төрмөнх СХД-ийн ИТХ-төлөөлөгч, АН УТА 2014-12-16 112.72.9.138

Аймаг Нийслэл Сум дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчийг намаас дэвшүүлдэг хэлбэр нь хэвээр хадгалагдах нь зөв. Учир нь иргэдээс нэр дэвшүүлэх хэлбэр нь хортой ах дүү хамаатан садан тухайн орон нутагт олонтой мөн (бусад зүйл) нэр дэвшигч ноёрхох магдлал маш өндөр

Т.Төрмөнх экспертийн саналыг дэмжиж байна уу?

Э.Чулуунгэрэл Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга 2014-12-16 203.91.117.4

хөдөө орон нутагт намаас биш ард иргэдээс сонгодог болгох нь зөв. хэт их улс төржилтөөс болж олон арван чадварлаг залуучууд ажилгүй болж байна. тиймээс зөв цагт зөв газар улс төрөө хиймээр байна.

Э.Чулуунгэрэл экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын Гишүүн 2014-12-16 202.179.10.70

Сайн байна уу. Орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар бидний саналыг авч буйд баяртай байна. Одоо мөрдөж буй аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн хуулийн тогтолцоо нь холимог системийг хэрэглэж байна. Нийт төлөөлөгчдийн гуравны хоёр нь улс төрийн намаас нэр дэвшээд иргэдээс сонгогдаж байгаа бол гуравны нэг нь улс төрийн намын квотод ороод төлөөлөгчөөр сонгогдож байгаа. Цаашдын өөрчлөлтийн тухайд: 1. Улс төрийн намын спискээр сонгогддогийг бүр мөсөн болих 2. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг тодорхой тооны иргэдийн дэмжлэг авсан нэр дэвшигч өрсөлддөг болгох. 3. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг улс төрийн намаас нэр дэвшээд сонгогддог болох 4. Дээрхи өөрчлөлт хийгдсэн тохиолдод сумын Засаг даргыг сумын иргэдээс сонгодог болгох

Д.Тогтохсүрэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Галсандондог Ховд аймгийн Монгол ардын намын хорооны дарга 2014-12-18 203.91.117.4

Орон нутгийн сонгуульд Сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид улс төрийн нам, эвслээс гадна иргэд, төрийн бус байгууллагууд нэр дэвшүүлж болно.

Д.Галсандондог экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Галсандондог Ховд аймгийн Монгол ардын намын хорооны дарга 2014-12-18 203.91.117.4

"Орон нутгийн сонгууль болон нөхөн сонгуулийн нэрсийн жагсаалтаас Оюутнууд болон 30-аас дээш хоногоор ажлаар явсан иргэдийг хасаж, тухайн очсон газарт нь бүртгэнэ" гэж тусгах.

Д.Галсандондог экспертийн саналыг дэмжиж байна уу?

2014-12-18 202.179.11.107

Орон нутагтаа салбартай, салбарын хувьд гишүүнчлэлийн тоо, үйл ажиллагаа явуулсан байдал, цар хүрээ зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж улс төрийн намуудаас нэр дэвшүүлэх нь зөв. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, гишүүд байхгүй шахуу улс төрийн хүчин ирээд сумын хэдэн хүн үймүүлээд гишүүн болгоод нэр дэвшүүлдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Үүнд орон нутгийн намын байгууллагын бүртгэлийн асуудлыг тусгай шалгуур үзүүлэлтээр хангах, мэдээллийг нээлттэй болгох шаардлагатай.

экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014-12-18 202.179.10.82

Дэмжихгүй.Орон нутаг эрх мэдлээ хэрэгжүүлдэг байх.Тэр нь намаар дамжиж бүрэлддэг олон улсын жишгээр.

Ж.Батсуурь экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ц.Мөнхнасан Архангай аймгийн Монгол Ардын намын хорооны дарга 2014-12-18 202.179.10.34

Орон нутгийн биднээс санал авч байгаад баярлалаа. 1 холимог системийг бүр болих хэрэгтэй 2 намаас нэр дэвших нь зөв 3 сумын засаг даргыг ард түмнээс сонгох буруу = квот нэрийн дор бусдаас дэмжлэг авахгүй, амьдрал мэдэхгүй мөнгөөр бусдыг харсан нөхдүүд сонгогдож байгаа = нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын утга алдагдана.

Ц.Мөнхнасан экспертийн саналыг дэмжиж байна уу?

У.Нүрсэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга 2014-12-19 202.179.11.66

Иргэдээс нэр дэвшүүлэх заалт оруулах саналтай байна.

У.Нүрсэд экспертийн саналыг дэмжиж байна уу?

У.Нүрсэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга 2014-12-19 202.179.11.66

Сумын засаг даргыг сумын иргэдээр сонгуулдаг болгох санал байна. Ард түмний эрх ашгаас дээгүүр нам, төлөөлөгчийн эрх ашиг тавигдах юм.

У.Нүрсэд экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Эрдэнэбат Булган аймгийн ИТХ-ын дарга 2014-12-19 27.123.213.10

аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог, баг, сумдын Засаг дарга нарыг иргэд өөрсдөө сонгодог байх нь зөв.

Д.Эрдэнэбат экспертийн саналыг дэмжиж байна уу?

Г.Жалцавжий Говь-Алтай аймагийн ИТХ-ын төлөөлөгч, МАХН-ын хорооны дарга 2014-12-22 202.179.10.74

орон нутгийн сонгуульд 1.Багийн засаг дарга , сумын засаг даргыг улс төрийн намууд нэр дэвшүүлж тухайн баг, сумын иргэд нийтээс 2.Аймаг дүүргийн засаг даргыг ИТХ төлөөлөгчөөс сонгодог байх

Г.Жалцавжий экспертийн саналыг дэмжиж байна уу?

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014-12-23 182.160.35.247

Орон нутгийг намаас дэмжих нь талцахыг уриалсантай адилхан. Төрөл төрөгсөд хоорондоо улс төржиж болохгүй биз дээ.

А.Ганболд экспертийн саналыг дэмжиж байна уу?

З.Батбаяр МАХН-ын Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга 2014-12-24 203.169.54.106

Монгол улсын Үндсэн хуулийг өөрчлөөгүй тохиолдолд орон нутгийн сонгуулийг намуудаас нэр дэвшүүлэх замаар явуулахаас өөр эрх зүйн гарц байхгүй. Ер нь аливаа хуулийг ингэж дан ганцаар нь салгаж авч ярих нь хуулийн цоорхой болон давхцал үүсэх нөхцөл болдог. Тийм болохоор эхлээд үндсэн хуулиа, дараа нь улс төрийн намын тухай хууль сонгуулийн хуулиа хамтад нь өөрчлөх тухай ярья.

З.Батбаяр экспертийн саналыг дэмжиж байна уу?

П.Ганхуяг Дорноговь аймгийн Засаг дарга, Аймгийн Ардчилсан намын хорооны дарга 2014-12-25 103.242.45.3

баг сумын хурлыг намын харьяалалгүйгээр сонгох, баг, сум, аймгийн засаг дарга нарыг дээд шатны дарга нь шууд томилдог байх, УИХ Аймгийн ИТХ -ын сонгуулийг намаас нэр дэвшүүлж сонгох нь монголын нөхцөлд илүү ойр болно. Энэ тохиолдолд засаг дарга хурлын хоорондын уялдааг нарийн тогтоож өгөх шаардлагатай

П.Ганхуяг экспертийн саналыг дэмжиж байна уу?

Н.Баяраа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 2015-01-21 182.160.35.109

Аймаг, нийслэл, дүүргийн төлөөлөгчийг намаас нэр дэвшүүлдэг байх нь зөв. Аймаг нийслэл, дүүргийн хувьд иргэдээс нэр дэвшиж гарч ирсэн ч ИТХ-аар шийдвэрлэх аливаа асуудал дээр хүчин мөхөсдөж асуудлыг шийдвэрлүүлж чадахгүй байх талтай. Гол нь тойрог дээр хийх аливаа ажилд хэт намын үзэл сурталаар биш тухайн орон нутгийн хөрсөнд буусан, онцлогт тохирсон ажлуудыг санаачилж хийж, хэрэгжүүлдэг байх нь чухал тул үүнд тохирсон заалтуудыг оруулж эрх зүйн орчинг бүрдүүлж ИТХ-ын төлөөлөгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Н.Баяраа экспертийн саналыг дэмжиж байна уу?

М.Даваасүрэн "Ган хийц" ХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан, Монгол Улсын Зөвлөх Инженер 2015-01-23 202.126.91.201

дэмжиж байна

М.Даваасүрэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

Б.Мөнх-Алдар Ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн Холбоо Гүйцэтгэх захирал 2015-01-23 150.129.141.164

Хөдөө орон нутагт намаас биш иргэдээс нэр дэвших зөв. Яагаад гэвэл хэт улс төржөөд орон нутгийн хөгжилд саад учруулдаг, удаашруулдаг. Боловсон хүчний бодлого алдагдаад чадвартай боловсон хүчний намаар талцан халдаг сольдог. Хамаатан садангаараа сонгогддог.

Б.Мөнх-Алдар экспертийн саналыг дэмжиж байна уу?

Б.Оюунчимэг Ёсзүй, сэтгэл судлалын боловсролын төв /НҮТББ/-ийн тэргүүн, СЭЗИС-ийн ахмад багш Сэтгэл, ёс суртахуун, боловсрол судлаач, сэтгэл судлалын ухааны доктор, профессор 2015-01-26 182.160.36.177

1. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн хүнд ямар хариуцлага хүлээлгэхийг хуульд заагаагүй байна. Тодорхой заалт оруулах хэрэгтэй юм. 2. Сонгуулийг шударга явуулах талаарх заалтуудыг хуульд нэмэж оруулах шаардлагатай байна. Аливаа сонгууль, ялангуяа Их хурлын сонгуулийг шударга ёсонд нийцүүлэн явуулж чадахгүй л байна, бид. Шударга ёс гэдэг нь үнэн ёс, тэгш ёс, зүй ёсны нийлбэр цогц. Үнэн ёс нь худал хуурмаг зүйлгүй үнэн байх, тэгш ёс нь алагчилж ялгахгүй, адил тэгш хандах явдал бол зүй ёс нь зөв, зүйтэй, буруугүй байх ёсон юм. Бид шударга ёсыг ихээхэн ярьдаг ч мөн чанарыг нь танин мэдээгүй, ойлгож ухаараагүй байгаа нь харагддаг.

Б.Оюунчимэг экспертийн саналыг дэмжиж байна уу?

Т.Сайнбилэг "Витафит Инвест" ХХК-ийн дэд захирал 2015-02-21 202.131.242.250

Т.Сайнбилэг экспертийн саналыг дэмжиж байна уу?

Т.Сайнбилэг "Витафит Инвест" ХХК-ийн дэд захирал 2015-02-21 202.131.242.250

мм

Т.Сайнбилэг экспертийн саналыг дэмжиж байна уу?

Т.Сайнбилэг "Витафит Инвест" ХХК-ийн дэд захирал 2015-02-21 202.131.242.250

hhh

Т.Сайнбилэг экспертийн саналыг дэмжиж байна уу?

Б.Бат-эрдэнэ ШУТИС ЭХС-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга 2015-03-05 202.5.196.254

Нэгэнт сонгууль учраас орон нутагт ч гэсэн намаас нэр дэвшүүлж сонгох нь зөв байх. Хэрэв нутгийн иргэдээс шууд нэр дэвшиж сонгогдвол аймаг улсдаа захирагдахгүй олон том толгойтонгууд баг сумаар дүүрэн болж төрийн бодлого анхан шатандаа хэрэгжихгүй болчих аюултай гэж бодож байна.

Б.Бат-эрдэнэ экспертийн саналыг дэмжиж байна уу?

Бусад. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү
Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч 2014-12-08 103.229.122.179

Аль ч орны орон нутгийн сонгууль ирцийн хувьд үргэлж хүрдэггүй. Манайд 2012 оны Орон нутгийн сонгууль ч бас ийм л болсон. Иймээс сонгогчийн ирцэнд түр буюу удаан хугацаагаар гадаадад амьдарч ажиллаж буй иргэдийг хассан дүнгээр ирцийн хувийг тооцох, хэрэв дахин сонгууль болох тохиолдолд өмнө санал өгсөн сонгогч дахин өгөхгүй байхаар хуульчилж өгөх

Л.Энхтуяа экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Нэргүй БЗД-ийн Иргэдийн төлөөлөгч, Хуулийн зөвлөх 2014-12-11 119.40.97.108

аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг нийслэлийн ИТХ-ын сонгууль шиг УИХ-ын сонгуультай хамт явуулдаг болгомоор байна. Энэ нь 1-т улс орны эдийн засагт хэмнэлттэй, 2-т сонгогчид илүү идэвхтэй оролцож улс орны асуудал илүү олон хүний саналаар шийдвэрлэгдэх сайн талтай.

Д.Нэргүй экспертийн саналыг дэмжиж байна уу?

С.Эрдэнэцэцэг СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 8-р хорооны Засаг дарга. 2014-12-11 182.160.34.28

7.7.1 Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн нам буюу намуудын эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/ орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ заалт нь зөв.

С.Эрдэнэцэцэг экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын Гишүүн 2014-12-16 202.179.10.70

1. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах 2. Орон нутгийн сонгуулийн бүтцийн байгуулагуудыг тухайн сумын ИТХ байгуулдаг болох

Д.Тогтохсүрэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

П.Ганхуяг Дорноговь аймгийн Засаг дарга, Аймгийн Ардчилсан намын хорооны дарга 2014-12-25 103.242.45.3

УИХ Орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулах нь зардал хэмнэхээс гадна сонгуулийн ирц орон нутаг Их хурлын уялдаа бодлогод ч хэрэгтэй

П.Ганхуяг экспертийн саналыг дэмжиж байна уу?

ХОЁР. САНХҮҮЖИЛТ
1. Улстөрийн намын санхүүжилтийг өнөөгийн тогтолцоог хэрхэн өөрчлөх ёстой вэ?
Одоогийн хуулийн заалт. (Улстөрийн намын тухай хууль)
18.3. . Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно.
Д.Эрдэнэ Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга 2014-12-05 182.160.36.119

УИХ суудалтай намууд улсын төсвөөс санхүүжих хэрэгтэй аймгийг ч мөн адил. Улсын төсвөөс санхүүжихгүй байгаагаас болоод аль нэг компанийн болон намын эрхшээлд ордог. Аль нэг нам Компаниас санхүүгийнхээ зардалыг гаргавал түүний харъяанд орох. Жишээ нь: Намын байранд өрөө түрээслэхэд сөрөг үзэгдэл их гардаг. Байрны эзэн өөрийн санаагаа шургуулах гээд байдаг, үүнээс үүдэж өртэй болох гээд асуудал их гардаг даа.

Д.Эрдэнэ экспертийн саналыг дэмжиж байна уу?

А.Мишигдорж БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хурлын хорооны дарга. 2014-12-11 202.70.40.230

Орон нутгийн сонгуулийн хувьд энэхүү заалтын мөнгөн хэмжээ нь боломжийн санагддаг хувь хүн 1 сая төгрөг тухайн нэр дэвшигчид хандивласнаар тухайн нэр дэвшигч хандив өгсөн хүнээс хамааралтай болохгүй нь ойлгомжтой.

А.Мишигдорж экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014-12-18 202.179.10.82

Намын санхүүжилтын 50%-ийг төрөөс, үлдсэн 50%-ийг иргэд, аж ахуйн нэгжээс санхүүжүүлэх Бүх санхүүжилт төрөөс гарна гэдэг нь нэг талын туйлшрал,шаардагдах хөрөнгийг төр гаргаж чадахгүй

Ж.Батсуурь экспертийн саналыг дэмжиж байна уу?

Г.Жалцавжий Говь-Алтай аймагийн ИТХ-ын төлөөлөгч, МАХН-ын хорооны дарга 2014-12-22 202.179.10.74

Тухайн намд хандив сайн дураараа хандив өгч болно Мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр, хандивын хэмжээ боломжын

Г.Жалцавжий экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ё.Баярсайхан Орхон аймгийн МАХН-ын хорооны дарга 2014-12-23 182.160.35.247

Одоогийн энэ заалтан дээр зааж өгсөн хувь хэмжээ нь боломжийн. Харин улс төрийн намуудад төсвөөс бусад эх үүсвэрээр санхүүжихыг хязгаарлах хэрэгтэй.

Ё.Баярсайхан экспертийн саналыг дэмжиж байна уу?

О.Лхагвацэдэн МАХН-ын нарийн бичгийн дарга 2014-12-23 203.169.54.106

Улс төрийн намын санхүүжилт төсвөөс шийдэх нь зөв хандиваар санхүүждэгээс болж намууд компаны хараат болдог тэдний эрх ашгийн төлөө УИХ-ын гишүүд, ЗГишүүд ч ажилладаг сөрөг талууд бий. Бизнесийг улс төрөөс салгах ёстой.

О.Лхагвацэдэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ш.Дэмчигсүрэн Завхан аймгийн МАХН-ын хорооны дарга 2014-12-23 182.160.35.247

Улс төрийн намууд харилцан адилгүй чадамжтай учраас төрөөс нэгдсэн журмаар санхүүжүүлэх нь зүйтэй. Ингэж байж сурталчилгаанижил тэгш сонгогчдод хүрэх болно.

Ш.Дэмчигсүрэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014-12-23 182.160.35.247

Намыг төрөөс санхүүжүүлдэг нь зөв. Харин хувь хүн, ХХК үүнд их оролцох нь их аюултай.

А.Ганболд экспертийн саналыг дэмжиж байна уу?

З.Батбаяр МАХН-ын Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга 2014-12-24 203.169.54.106

Улс төрийн нам ямар ч хэлбэрээр хандив авахыг, улс төрийн нам өмчтэй байхыг, улс төрийн нам дотоод гадаадад аливаа хувьцаа эзэмшихийг бүрмөсөн хориглож, зөвхөн сонгуульд үзүүлсэн амжилтыг үндэслэн авсан саналын дагуу санхүүжүүлдэг зарчимд шилуих нь зүйтэй.

З.Батбаяр экспертийн саналыг дэмжиж байна уу?

П.Ганхуяг Дорноговь аймгийн Засаг дарга, Аймгийн Ардчилсан намын хорооны дарга 2014-12-25 103.242.45.3

Санхүүжилт чухал ялангуяа манай өнөөгийн нөхцөлд мөнгөтэй бол УИХ-иын гишүүн болоход асуудалгүй мэт байна шүүдэ. олон улсын хэм хэмжээгээр бол гажиг үүсч байна. Иймд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох улсын сан хөмрөг болж байвал төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй . тэр цагт санхүүг нь бүрэн хянах боломжтой болно. Санхүүгийн хүндрэлтэй одоогийн нөхцөлд тодорхой хувийг төр дааж явах нь хууль бус мөнгөний урсгалд улс төр хутгалдахаас хамгаална.

П.Ганхуяг экспертийн саналыг дэмжиж байна уу?

Н.Баяраа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 2015-01-21 182.160.35.109

Аливаа нам төрөөс санхүүждэг болоод эхэлбэл улс орны эдийн засгийн байдалд хүндээр нөлөөлөх бөгөөд улс төрд суудалтай нам болж улсаас санхүүжилт авах гэж намуудын дундах өрсөлдөөн хэт хувийн ашиг сонирхолд автана.

Н.Баяраа экспертийн саналыг дэмжиж байна уу?

Б.Бат-эрдэнэ ШУТИС ЭХС-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга 2015-03-05 202.5.196.254

Намыг гишүүнчлэлгүй болгоод компани, хувь хүнээс хандив санхүүжилт авахыг хориглох хэрэгтэй. Харин сонгуулийн үед гарааны ижил нөхцлөөр төсвөөс зардал гаргаж сонгуульд оролцуулдаг байвал оновчтой болох байх. Хэт олон улс төрийн нам бий болохоос зайлсхийхийн тулд намыг бүртгэх шалгуурт маш өндөр босго тавих хэрэгтэй.

Б.Бат-эрдэнэ экспертийн саналыг дэмжиж байна уу?

19.2. Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна.
С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2014-12-09 183.177.97.14

Энэ хуульд зөвхөн УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт л санхүүжилт олгож байгаа нь хурлын байгууллагуудыг болон сонгуультангуудыг жигд санхүүжилт олгохгүй байгааг харуулж байна . Гэтэл НИТХ, ДИТХ-ын Төлөөлөгч нар УИХ-ын гишүүдийн адил сонгогдсон тойрогтой мөн сонгосон иргэдтэйгээ адил ажиллах нөхцлөөр хангуулдаг байх нь зөв.

С.Баасандолгор экспертийн саналыг дэмжиж байна уу?

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2014-12-09 183.177.97.14

Энэ хуульд зөвхөн УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт л санхүүжилт олгож байгаа нь хурлын байгууллагуудыг болон сонгуультангуудыг жигд санхүүжилт олгохгүй байгааг харуулж байна . Гэтэл НИТХ, ДИТХ-ын Төлөөлөгч нар УИХ-ын гишүүдийн адил сонгогдсон тойрогтой мөн сонгосон иргэдтэйгээ адил ажиллах нөхцлөөр хангуулдаг байх нь зөв.

С.Баасандолгор экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Эрдэнэбат СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч 2014-12-10 182.160.34.28

Сонгуулийн санхүүжилтыг төрөөс санхүүжүүлэх нь зөв иргэд хандив өгөхийг болиулж болохгүй учир нь хандив тусламж өгөх нь тэр хүний эрхийн асуудал. Харин хувь хүний өгч буй хандив тусламжид хязгаар тогтоож өгөх нь зүйтэй заалт юм.

Д.Эрдэнэбат экспертийн саналыг дэмжиж байна уу?

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2014-12-11 183.177.97.14

Улс төрийн намыг сонгуульд авсан суудлын тоогоор бус иргэдээс авсан саналын хувиар тооцож санхүүжүүлэх нь шударга болов уу гэж бодож байна. Энэ нь нэг талаас иргэдийн дэмжлэгийг авч чадсан намын үйл ажиллагааг санхүүгээр дэмжих, нөгөө талаас олон намын буюу олон ургальч үзэл , системийг дэмжиж байгаа хэлбэр болно гэж бодож байна.

С.Баасандолгор экспертийн саналыг дэмжиж байна уу?

А.Мишигдорж БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хурлын хорооны дарга. 2014-12-11 202.70.40.230

Нам нь өөрийн гэсэн байнгын орлоготой ашгийн төлөө байгууллага биш юм. Хэрэв хүн намаас нэр дэвшээд УИХ -д суудал авсан бол энэхүү заалтын хүрээнд тодорхой хэмжээгээр намд мөнгө хувиардагдах нь зүй ёсны хэрэг бусдаар намын өдөр тутмын үйл ажиллагаа яаж явагдах билээ.

А.Мишигдорж экспертийн саналыг дэмжиж байна уу?

2014-12-18 202.179.11.107

УИХ-ын хуулийн энэ заалтын жишгээр аймаг, сум, нийслэл, хороонд мөн адил хуулиар зохицуулах хэрэгтэй гэж үзэж байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх тухай санал авч байгаатай холбогдуулан орон нутгийн улс төрийн байгууллагуудын бие даасан байдлыг хангах, үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах боломжийг бүрдүүлэх нь чухал. Харин намын байгууллагыг нь шат шатандаа дэмжсэнээр уг байгууллагаараа дамжуулан ИТХ-ын Төлөөлөгчдөө дэмжиж ажиллах бодлого чухал гэж үзэж байна.

экспертийн саналыг дэмжиж байна уу?

Г.Жалцавжий Говь-Алтай аймагийн ИТХ-ын төлөөлөгч, МАХН-ын хорооны дарга 2014-12-22 202.179.10.74

улс , аймаг ,нийслэг ,сум, дүүрэгт суудлын тоогоор харгалзах нь зүйтэй

Г.Жалцавжий экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Сүнжидмаа Булган аймгийн МАХН-ын хорооны дарга 2014-12-23 182.160.35.247

Цөөн суудалтай намуудад санхүүжилт бага хуваарилагдах учраас дутагдалтай талтай.

Д.Сүнжидмаа экспертийн саналыг дэмжиж байна уу?

П.Ганхуяг Дорноговь аймгийн Засаг дарга, Аймгийн Ардчилсан намын хорооны дарга 2014-12-25 103.242.45.3

Нэгэнт олон түмнээс сонгогодсон төрийн түшээдийн ажиллах нөхцөлийг төр хангах ёстой. тэр утгаараа 10 сая их мөнгө биш. Гол нь өгсөн мөнгөндөө юу хийснийг ил тодоор тайлагнуулах чухал. урд өгсөн 1 тэр бум шиг юм хэзээ ч байж болохгүй. хүнийг хэрэгт хийх сиситемийг төр өөрөө гаргаад байгааг бодох цаг болсон

П.Ганхуяг экспертийн саналыг дэмжиж байна уу?

Н.Баяраа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 2015-01-21 182.160.35.109

19.2."Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна" гэжээ. үлдэх 50 хувийг юунд зарцуулах нь тодорхой бус байна. Мөн санхүүжилтын тайланг мөн авдаг байх нь зүйтэй.

Н.Баяраа экспертийн саналыг дэмжиж байна уу?

20.3. Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.
Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014-12-18 202.179.10.82

Аудит хийх нь зөв

Ж.Батсуурь экспертийн саналыг дэмжиж байна уу?

Г.Жалцавжий Говь-Алтай аймагийн ИТХ-ын төлөөлөгч, МАХН-ын хорооны дарга 2014-12-22 202.179.10.74

шалгалт хяналт шаардлагатай

Г.Жалцавжий экспертийн саналыг дэмжиж байна уу?

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014-12-23 182.160.35.247

Сонгуулийн зардал шилэн данстай адил.

А.Ганболд экспертийн саналыг дэмжиж байна уу?

21.1. Намын үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина.
Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014-12-18 202.179.10.82

Хуульчлах шаардлагагүй, энэ бол тухайн намын дотоод асуудал

Ж.Батсуурь экспертийн саналыг дэмжиж байна уу?

П.Ганхуяг Дорноговь аймгийн Засаг дарга, Аймгийн Ардчилсан намын хорооны дарга 2014-12-25 103.242.45.3

Намын дотоод ардчилал хяналт маш чухал. Нам гэдэг бол цөөхөн хүний улс орноо хөгжүүлэх улс төрийн уриа лоозон үзэл бодлын нэгдэл байхыг хэлдэг. тэр цөөхөн хүн нь хатуу сахилгатай дотроо хагаралдаагүй нэг цул хүчтэй байвал олон түмэн итгэж тэдний санаа зорилгыг зөв гэж үзсэн нөхцөлд дэмждэг. Дэмжлэг авч ялсан нам хэлсэн ярисанаа л хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлэх явцдаа хагарч бутраад байх эрх тэдэнд байхгүй. Үүнийг төлөвшсөн нам гэдэг л дэ.

П.Ганхуяг экспертийн саналыг дэмжиж байна уу?

Бусад. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү
Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч 2014-12-08 103.229.122.179

Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй. Гэхдээ энэ нь бас сөрөг асуудал дагуулна. Ө/Х Маш олон намууд үүсч бий болох талтай. Иймээс Санхүүжилт авах болзол хангасан намд санхүүжилт олгох тухай заах. Жишээ нь : намын гишүүн буюу сонгуульт гишүүдийн тоо, намын тогтмолжсон үйл ажиллагаа, жил бүрийн тайлан- аудитаар баталгаажсан, УИХ-д суудалтай эсэх, мөн тодорхой тооны нэр дэвшигч тухайн сонгуульд дэвшүүлсэн эсэх гэх мэт заалтуудыг оруулах боломжтой.

Л.Энхтуяа экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын Гишүүн 2014-12-16 202.179.10.70

Улс төрийн намуудын санхүүжилтийг эрс өөрчлөх хэрэгтэй. УИХ-д, аймгийн ИТХ-д, сумын ИТХ-д авсан суудал, саналын тоогоор улсын төсвөөс санхүүжилт авдаг тогтолцоог бий болгох. Тэр санхүүжилт нь тухайн намын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээтэй байх.

Д.Тогтохсүрэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014-12-18 202.179.10.82

Гадаадын байгууллага хувь хүнээс хандив авахыг хориглох

Ж.Батсуурь экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ц.Мөнхнасан Архангай аймгийн Монгол Ардын намын хорооны дарга 2014-12-18 202.179.10.34

авсан суудал буюу төлөөлөгчдийн тоогоор санхүүжүүлэх нь зөв.

Ц.Мөнхнасан экспертийн саналыг дэмжиж байна уу?

М.Даваасүрэн "Ган хийц" ХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан, Монгол Улсын Зөвлөх Инженер 2015-01-22 202.126.91.201

М.Даваасүрэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

Б.Оюунчимэг Ёсзүй, сэтгэл судлалын боловсролын төв /НҮТББ/-ийн тэргүүн, СЭЗИС-ийн ахмад багш Сэтгэл, ёс суртахуун, боловсрол судлаач, сэтгэл судлалын ухааны доктор, профессор 2015-01-26 182.160.36.177

3. Сонгуулийн хуулиудыг зөрчсөн тухай мэдээллийг иргэд, сонгогчид цагдаагийн байгууллагад ирүүлдэг, зөрчлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч чамгүй нийтэлцгээдэг. Сонгуульд нэр дэвшигчид эрх зүйн хуулиудаар, түүнчлэн ёс суртахуун хуулиар ч хориглодог үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах нь цөөнгүй байдаг. Тухайлбал, ил, далд сурталчилгааг хууль зөрчин явуулах, хээл хахууль өгөх, авах, албан тушаал, шагнал амлах, сонгуульд өрсөлдөгчөө гүтгэх, доромжлох зэрэг олон зөрчлийг дурдаж болно. Энэ бүгдийг цаг алдалгүй дор нь зогсоох, нэр дэвшигчээс түтгэлзүүлэх, болуулах талаарх заалтуудыг холбогдох хуулиудад оруулах нь зүйтэй юм. 4. Гэмт хэрэгт холбогдож, татагдаж, гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдож, ял эдэлж байсан, банкнаас зээл аваад төлөөгүй, банканд, байгууллага, хувь хүмүүст өртэй, банкны зээлийн хугацааг хэтрүүлсэн, хувийн компанитай, түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэх зорилготой, ашиг сонирхлын зөрчилд өртөх өндөр магадлалтай, өмнө нь ашиг сонирхлын зөрчилд өртсөөр ирсэн хүмүүсийг Монгол Улсын Их хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байх заалтыг хуулиудад оруулах шаардлагатай байна. Үндсэн хуульдаа тусгасны дагуу хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулах нь үнэн юм бол үүнийг зайлшгүй хийх хэрэгтэй. 5. Монгол Улсын Их хурлын гишүүнд нэр дэвших, гишүүн болох хүний нас арай залуу байна. Амьдралын мөн чанарыг ухаарч ойлгоогүй, ажил, амьдралын туршлага хомс, үзсэн харсан юм бага хүнийг хэт эрт өндөр албан тушаал, эрх мэдэл, хангамжид умбуулахыг хүн төрөлхтөн, Дорно дахиныхан, түүний дотор монголчууд огт хүлээн зөвшөөрч байгаагүй. Монгол Улсын Их хуралд нэр дэвших хүний насыг 28-30 болгох нь зөв болов уу. 6. Хуулийн болон ёс суртахууны зөрчил гаргасан нэр дэвшигчийн үйл ажиллагааг зогсоох заалтыг хуульд оруулах боломжийг судлан тодорхойлж оруулах нь чухал байна. Нэр дэвшигчийн ёс суртахууныг чухалчлах хэрэгтэй. Нэр дэвшигчид хуулийг уландаа гишгиж, түүнийг завхруулж байгаагийн үндсэн шалтгаан нь ёс суртахуун үл тоож, ёс суртахуунгүй байгаа явдал юм.

Б.Оюунчимэг экспертийн саналыг дэмжиж байна уу?

2. Сонгуульд зарцуулах зардлын хэмжээг хэрхэн буруулах вэ?
Одоогийн хуулийн заалт. (Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хууль)
37.1. Сонгуулийн ерөнхий хороо тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тойрог тус бүрээр, түүнчлэн нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний дотор тус тус тогтооно.
Д.Эрдэнэ Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга 2014-12-05 182.160.36.119

Сурталчилгаа эхэлснээс хойших янз бүрийн хуучин хуулиар ярьвал тоглолт шоу хийх зэргийг болиулах хэрэгтэй. Зардлыг бууруулахын тулд сурталчилгаа хийх хугацааг сунгаж тухайн хүн тойрогтоо иргэдтэйгээ биечлэн уулзах бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Хэт богихон хугацаанд томоохон багаар явж ажиллана гэдэг нь дор хаяж хоёроос гурван машин 20-30 хүн дагуулаад явдаг. Энэхүү зардлыг хэмнэж сонгуульд өрсөлдөгч хүмүүстэйгээ биечлэн уулзвал бага зардал гарна гэж үздэг.

Д.Эрдэнэ экспертийн саналыг дэмжиж байна уу?

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч 2014-12-08 103.229.122.179

Одоогийн хуулиар сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байгаа. Энэ нь болно гэж үздэг.

Л.Энхтуяа экспертийн саналыг дэмжиж байна уу?

Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч 2014-12-08 103.229.122.179

37.1 заалт хэвээр байх хэрэгтэй .

Л.Энхтуяа экспертийн саналыг дэмжиж байна уу?

П.Алтантөгс СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Хурлын даргын зөвлөх. 2014-12-10 182.160.34.28

Одоогийн хуулиар сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байгаа нь зөв ч хугацаа хэт богино байлгаж болохгүй. Нэр дэвшигчийн өөрийг нь таниулах боломжийг олгож өгөх нь зүйтэй.

П.Алтантөгс экспертийн саналыг дэмжиж байна уу?

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2014-12-11 183.177.97.14

Сонгуулийн зардлыг тооцохдоо зөвхөн сонгогчдын тоо , газар нутгийн хэмжээнээс гадна газар зүйн алслалыг тооцох хэрэгтэй. Энэ нь сонгуулийн тараах материалыг ихэнхдээ Нийслэл хотод хэвлүүлдэг ба түүний тээврийн зардал аймаг тус бүрт өөр байдагтай холбоотой.

С.Баасандолгор экспертийн саналыг дэмжиж байна уу?

Х.Нямдагва СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, УСУГ ЗУТА дарга. 2014-12-12 182.160.34.28

Намаас нэгдсэн байдлаар сонгуулийн сурталчилгааг хийх хэрэгтэй.

Х.Нямдагва экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын Гишүүн 2014-12-16 202.179.11.162

Сонгуулийн зардлын хэмжээг бууруулахын тулд: -Ажиглагч, ухуулагчдын зардлыг төрөөс хариуцах.

Д.Тогтохсүрэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014-12-18 202.179.10.82

Хамгийн гол нь далд хэлбэрээр зарцуулдаг мөнгийг хориглох, тохиолдол илэрвэл нэр дэвшигчийг шууд татах эрхийг СЕХ-нд өгөх

Ж.Батсуурь экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ш.Дэмчигсүрэн Завхан аймгийн МАХН-ын хорооны дарга 2014-12-23 182.160.35.247

Сонгуулийн зардлыг бууруулахын тулд СЕХ өөрөө нэр дэвшигчдын тараах материал сурталчилгааг нэгдсэн байдлаар тараах юм уу үүнд хяналт тавин оролцох хэрэгтэй байна.

Ш.Дэмчигсүрэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014-12-23 182.160.35.247

Намын сэтгүүлч байх нь маш буруу. Намыг ард түмэн хянадаг үүнд төрөөс огт оролцдоггүй болох хэрэгтэй.

А.Ганболд экспертийн саналыг дэмжиж байна уу?

П.Ганхуяг Дорноговь аймгийн Засаг дарга, Аймгийн Ардчилсан намын хорооны дарга 2014-12-25 103.242.45.3

Сонгуулийн зардлыг хэд байх талаар олон санаа байдаг. Гол нь мөнгө хэдийг зарах зарахгүй гэдгээсээ илүүтэй ямар үйл ажиллагааг яаж зохион байгуулах хүрээг нь сайн тогтоогоод өгвөл өрсөлдөгч нар тэр хүрээнд л сурталчилгаагаа хийнэ шүүдэ. барууны оронд бол айл өрхөөр орох нарийн гудамжаар сурталчилгаа хийж хүмүүсийн амгалан тайван байдлыг эвдэх хязгаартай байдаг. Зөвхөн хотын томоохон замын уулзвар олон хүн цуглах газарт л яриа таниулга хийж телевизээр мэдээлэл өгдөг. Тэхээр сурталчилгаа хийх хэлбэр байршил зэргийг нарийвчлан тогтоож өгөх нь гол юм

П.Ганхуяг экспертийн саналыг дэмжиж байна уу?

38.4. Энэ хуулийн 38.1, 38.2-т заасан дансанд нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс оруулсан хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зориулалтаар нь зарцуулна
Д.Батболд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-ын дарга 2014-12-10 182.160.34.28

Улсын төсвөөс санхүүжүүлэх нь зөв. Сурталчилгааны зардал, хаа хамаагүй юм ашиглахгүй зөвхөн сумын ОН-ийн хэтийн төлөвлөгөөний дагуу сонгуульд оролцож үр дүнг нь тооцох

Д.Батболд экспертийн саналыг дэмжиж байна уу?

40.7. Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлийг төрийн аудитын байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулна.
35.4.. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хорин хэвлэлийн хуудас бүхий сонин, хэвлэл, арван хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг арван хэвлэлийн хуудаст тус тус багтаана
С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2014-12-09 183.177.97.14

Энэ зүйл заалтын тоо хэмжээ түүнд тавих хяналт зарим талаар сул байгаа нь ажиглагддаг. Нэр дэвшигчдийн хэвлэлийн хуудасны тооны хязгаарыг нэмэх саналтай байна.

С.Баасандолгор экспертийн саналыг дэмжиж байна уу?

2014-12-18 202.179.11.107

Энэ их зөв заалт. Нэр дэвшигчийн хэвлэлийн хуудсыг бууруулах саналтай байдаг. Сонгогчдын бас нэг хандлага бол нэр дэвшигчийн материалын илүү дутуу ирж байгаатай холбож сонголт хийдэг тал ажиллагддаг. Иймээс магадгүй хөрөнгө санхүүгээс шалтгаалж байгаа асуудал учраас дээд хэмжээг нь заах нь чухал

экспертийн саналыг дэмжиж байна уу?

35.7. Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.
Д.Нэргүй БЗД-ийн Иргэдийн төлөөлөгч, Хуулийн зөвлөх 2014-12-11 119.40.97.108

Цахим сурталчилгааг зохицуулсах хэрэгтэй байна. Жнь: гудамж талбайд байршуулсан самбар, сурталчилгааны материал тараалт хуулийн хугацаанд зогсдог. Гэтэл цахим сурталчилгаа зогсдоггүй, энийг хянадаг ч газар байдаггүй.

Д.Нэргүй экспертийн саналыг дэмжиж байна уу?

Х.Нямдагва СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, УСУГ ЗУТА дарга. 2014-12-12 182.160.34.28

Өнгөрсөн УИХ сонгуулиар сонгуулийн санал авах өдөр Увс аймгийн төвд Монгол Ардын нам манай намыг дэмжээрэй гэсэн сурталчилгааг гудамжинд байрдадаг электрон самбараар явуулж байсан. Энд эргээд хуулийн ямар ч хариуцлага тооцоогүй.

Х.Нямдагва экспертийн саналыг дэмжиж байна уу?

2014-12-18 202.179.11.107

Эрх тэгш байдлыг тогтоогоогүй байгууллага, сонгуулийн хороодуудад хариуцлага тооцдог болох. Намууд л хоорондоо хяналт тавьдаг. Гэтэл төрөөс цалинжаад уг ажлыг хийж байгаа сонгуулийн хороодууд хийдэггүй шүү. хэрвээ хийхгүй бол тухайн томилогдсон төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх хүртэл үндэслэл болдог байх хэрэгтэй. Ер нь нэгж болгонд сонгуулийн хороод сайн ажиллах хэрэгтэй. Зөвхөн сонгуулийн өдөр ажилладгийг зогсоох, мөн аль нэг улс төрийн намын талд үйлчилдэгийг зогсоох, хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй.

экспертийн саналыг дэмжиж байна уу?

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014-12-23 182.160.35.247

Рекламгүй зөвхөн ярилцдаг болох хэрэгтэй.

А.Ганболд экспертийн саналыг дэмжиж байна уу?

35.9. Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг батлахдаа нам, эвсэл бүрд, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж байгаа бие даан нэр дэвшигч бүрд тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэр гаргаж мөрдүүлнэ.
Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014-12-18 202.179.10.82

Төлбөртэй нэвтрүүлгийн цагийг хамт батлах

Ж.Батсуурь экспертийн саналыг дэмжиж байна уу?

35.15. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2014-12-09 183.177.97.14

Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлж ажиллах тал дээр анхаарах хэрэгтэй. Ил далд хэлбэрийн сонгуулийн сурталчилгаанууд ихээр хийгддэг. Нэр дэвшигчид төрөл бүрийн нийгмийн сайн сайхны төлөө гэсэн ТББ-уудын нэр дээрх буяны үйл ажиллагаа хавтгайрах шинжтэй болсон. Ургийн баяр нэрийн дор нутаг усны олон хүнийг хамруулсан найр наадам , бэлэг сэлт, уралдаан тэмцээн урамшуулал сонгуулийн жилд эрс нэмэгддэг зөрчлүүд их ажиглагддаг. Ийм далд хэлбэрийн сурталчилгааны төрлүүдийг хуулинд тодорхой зааж өгөх нь зүйтэй.

С.Баасандолгор экспертийн саналыг дэмжиж байна уу?

35.18.10. сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох;
С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2014-12-09 183.177.97.14

Энэ заалтыг зөрчсөн нэр дэвшигчдийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээг авах

С.Баасандолгор экспертийн саналыг дэмжиж байна уу?

35.18.11. сонгогчдын саналыг татах зорилгоор төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулах;
35.18.12. сонгогчдын саналыг татах зорилгоор биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэж оролцох;
35.18.13. сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;
35.18.14. хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг нь хэвлэн нийтлэх, тараах, сурталчлах;
35.18.15. төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
Л.Бямбадорж СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 9-р хорооны Засаг дарга 2014-12-10 119.40.97.108

2012 oni songuuli niisleliin huvid mash ih budliantai bolson jisheelbel huviin bolovch turiin baiguullaga shig irgeded hamgiin chuhal uilchilgeeg uzuuldeg Urhiin emneleguud uls turiin uil ajillagaand orj songuuliin ajild oroltsoj urhiin emneleguudiin darga nar ner devshsen ni uls turiin songuuliin yos zuig aldagduulsan nuhtsul uussen ene bdlig hyanan zohitsuulj dahin iim zuil garguulahgui bh talaar huulichlah heregtei Uls turiin bus irgeded uilchilgee uzuuldeg baiguullaguudig uls turjilt bolon uls turtei holbootoi ashig sonirholoos salgah heregtei

Л.Бямбадорж экспертийн саналыг дэмжиж байна уу?

35.18.16. сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулах;
35.18.17. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх;
35.18.18. сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах.
С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2014-12-09 183.177.97.14

Хориглосон заалт байгаа хэдий ч ил далд хэлбэрээр мөнгө тараагдсаар байдаг. Тиймээс сонгогдож гарсных нь дараа ч иймэрхүү зөрчилтэйгөөр сонгогдсон бол буцаан татах арга хэмжээг хуулийн дагуу авдаг байх шаардлагатай байна.

С.Баасандолгор экспертийн саналыг дэмжиж байна уу?

Бусад. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү
Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014-12-18 202.179.10.82

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг СЕХ байнга зохион байгуулах

Ж.Батсуурь экспертийн саналыг дэмжиж байна уу?

3. Сонгуулийн үеийн санхүүжилтийг хэрхэн ил тод, үнэн зөв , нээлттэй болгох вэ?
Одоогийн хуулийн заалт. (Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хууль)
40.1. Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журмыг Сонгуулийн ерөнхий хороо Монголбанктай хамтран батална.
40.2. Нам, эвслээс нэр дэвшигч нь санал хураалт дууссан өдрөөс хойш 15 хоногт багтаан өөрийн сонгуулийн зардлын тайлангаа нам, эвсэлдээ гаргаж өгөх бөгөөд нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
40.6. Сонгуулийн ерөнхий хороо зардлын тайланг хянаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба хоёр зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.
С.Эрдэнэцэцэг СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 8-р хорооны Засаг дарга. 2014-12-11 182.160.34.28

Энэ заалт зөв заалт хэдий ч амьдрал дээр бодитоор хэрэгжиж чаддаггүй.

С.Эрдэнэцэцэг экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Энхсайхан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 2014-12-11 182.160.34.28

Тайланг гаргадаг хэдий ч олон нийтэд хүргэх мэдээллэх тал дээр сул байдаг.

Д.Энхсайхан экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ш.Дэмчигсүрэн Завхан аймгийн МАХН-ын хорооны дарга 2014-12-23 182.160.35.247

Намууд хандивын дүн мэдээллээ нээлттэй үнэн зөв мэдээлэлдэггүй.

Ш.Дэмчигсүрэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

Бусад.. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү
Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014-12-18 202.179.10.82

Сонгуульд ялсан батламжийг СЕХ-с өгөх. Үүний өмнө янз бүрийн хөрөнгийн , зардлын маргаан байгаа эсэхийг сайтар нягтлах

Ж.Батсуурь экспертийн саналыг дэмжиж байна уу?

ГУРАВ. МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
1. Сонгуулийн маргаан шийдвэрлэх процессийг хэрхэн оновчтой болгох вэ?
Одоогийн хуулийн заалт. (Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хууль)
54.1. Энэ хуульд сонгуулийн хороод харьяалан шийдвэрлэхээр заасан зөрчил гарсан бол гомдлыг холбогдох сонгуулийн хороонд гаргана
2014-12-18 202.179.11.107

Гомдол гаргаад байхад санал хүлээж авдаггүй сонгуулийн салбар, хэсгийн хороодыг яах вэ. Гомдол гаргана, түүнийг нь сонгуулийн хороод нь шийдвэрлэдэг хуулийн заалтыг тов тодорхой тусгах хэрэгтэй. Хэрвээ шийдвэрлэхгүй байвал тэр сонгуулийн салбар, хэсгийн хороог томилсон төрийн байгууллагын албан тушаалтантай хариуцлага тооцдог механизмыг бий болгох

экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014-12-18 202.179.10.82

Сонгуулийн маргааныг СЕХ дээр эцэслэн шийдвэрлэдэг байх. Шүүхэд гаргасан гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэдэг байх.

Ж.Батсуурь экспертийн саналыг дэмжиж байна уу?

А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014-12-23 182.160.35.247

Сонгуулийн маргааныг Шүүх биш төр засаг нь шийдэж өгөх ёстой.

А.Ганболд экспертийн саналыг дэмжиж байна уу?

54.2. Энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ.
2014-12-18 202.179.11.107

Шүүхээр шийдвэрлэх нь зөв. Гэхдээ сонгуулийн дүн эцэслэж гараагүй маргаантай байгаа тэр үед сонгуулийн байгууллага нь өөрөө шийдвэрлэдэг байх нь зөв. Тэгэхгүй бол тухайн нэр дэвшигч, болон намын байгууллагат маш хүндрэлтэй асуудал үүснэ. Нөгөө талаар сонгогчдын сонголтыг хүндэтгэх хэрэгтэй.

экспертийн саналыг дэмжиж байна уу?

54.3. Энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд эрүүгийн болон иргэний хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байвал уг асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харьяаллын дагуу шийдвэрлэнэ.
54.4. Энэ хуульд заасныг үндэслэн тойргийн болон салбар, хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг тухайн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах тухай шийдвэрийг дээд шатных нь сонгуулийн хороо гаргах бөгөөд уг шийдвэр нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.
Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч 2014-12-08 103.229.122.179

Энэ заалт дээр нэмж оруулах санал байна. Тухайн тойрог, салбар, хэсгийн хороонд ажилласан дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг дараагийн сонгуулийн аль ч хороонд оруулахгүй байх тухай нэмж заах.. Тэгэхгүй бол хууль зөрчигчид 1 жил төрийн албанд ажиллах эрхгүйгээр хасагдчихаад дараагийн жилд нь дахин аливаа нэг ажилд яаж ийгээд орж ирнэ. Тэгээд л нөгөө тойрог, салбар, хэсгийн хороондоо ажиллахаар томилогддог.

Л.Энхтуяа экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Эрдэнэбат СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч 2014-12-10 182.160.34.28

Шүүх байгууллагаас шалгагдан нэгэнт гэм буруугүй гэж шийдэгдсэн бол тэр нэр дэвшигчийн сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй нэр дэвшүүлэх ёстой.

Д.Эрдэнэбат экспертийн саналыг дэмжиж байна уу?

2014-12-18 202.179.11.107

1 жилийн хугацаа багадаж байгаа шүү. Насаар нь, үр хүүхдэд нь хүртэл ойлгуулахаар шийдвэрийг гаргаж олон нийтэд нээлттэй зарлах хэрэгтэй. Ард түмний сонголтыг хүндэтгэхгүй зөвхөн өнөөдрийн мөнгө, албан тушаал бодсон увайгүй хүмүүсийн балгаар төрийн нэр хүнд унаж байгааг зогсоох хэрэгтэй.

экспертийн саналыг дэмжиж байна уу?

Бусад. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү
Д.Эрдэнэ Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга 2014-12-05 182.160.36.119

4. Санал тоолох хар машиныг болиулаад дараа нь гараад тоолно гэсэн яриа гарсан. Орчин үед техник хэрэгсэл гарсны нэмэр юу байна. Буцаж хэдэн ондоо очих гээд байгаа юм бэ сонгуулийн машин байдгаараа байх ёстой. Үнэхээр итгэхгүй байгаа бол утас нөтбүк зэргийг болих хэрэгтэй шүү дээ.

Д.Эрдэнэ экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Эрдэнэбат СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч 2014-12-10 182.160.34.28

Санал тоолох машиныг ашиглах нь зүйтэй боловч түүнд мөн хяналт тавьж алдаа үл гаргах хамгийн сүүлийн үеийн аль нэг намын холбогдох хүмүүсээр дамжин орж ирээгүй машин техникийг ашиглах хэрэгтэй байна.

Д.Эрдэнэбат экспертийн саналыг дэмжиж байна уу?

С.Баасандолгор ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Монгол шуудан ТӨХК-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2014-12-16 183.177.97.14

Сонгуулийн хуулийг зөрчсөн хүмүүст хүлээлгэж буй шийтгэл нь хэт хөнгөн санагддаг. Улс төрийн сонгуулийг будлиантуулах нь энгийн нүдээр хэн нэгэн нэр дэвшигчийг хэт дэмжсэнээс үүдэлтэй энгийн хэрэг мэт боловч цаана нь асар их хөрөнгө, хүч зарцуулан өрсөлдсөн хүний хувьд маш их хоро хохиролтой зүйл байдаг. Зөвхөн хөрөнгө хүчээс гадна тэр хүний амьдрал, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байдаг . Мөн төрийн эрхийг хууль бусаар авах нэг төрлийн оролдлогод тооцогддог учраас хүлээлгэх хариуцлага , шийтгэл хатуу хүнд байх нь сонгуулийг шударга зохион байгуулах үндэс болно.

С.Баасандолгор экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын Гишүүн 2014-12-16 202.179.11.162

o Саналын хуудсыг хар машинаар тоолсны дараа нэр дэвшигч гомдол гаргавал гараар тоолдог байх. Эцсийн дүн нь гараар тоолсноор гардаг байх o Сонгуулийн маргааныг сонгуулийн хороо тодорхой хуулийн хугацаанд бүрэн шийддэг байх o Сонгуулийн хууль зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчил нь сонгуулийн дүнд нөлөөлж буй эсэхийг тогтоодог байх o Сонгогчдийн олонхийн санал авч сонгогдсон нэр дэвшигчийг хууль, шүүхийн байгууллагын шийдвэрээр төлөөлөгчөөс чөлөөлдөг одоогийн практикийг эрс өөрчилж, сонгогчдын саналыг хэн ч өөрчилдөггүй болгох

Д.Тогтохсүрэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ж.Батсуурь Монгол Улсын Их Хурлын гишүүн 2014-12-18 202.179.10.82

Сонгуулийн хорооны шийдвэр эцсийн байх. Хэрэв сонгуулийн хороо буруу шийдвэр гаргасан бол хорооны гишүүдийг төрийн албанаас нэн даруй чөлөөлж, 5 хүртэлх жил төрийн албанд ажиллахыг хориглох.

Ж.Батсуурь экспертийн саналыг дэмжиж байна уу?

2. Сонгуулийн хууль зөрчигсдөд ямар хариуцлага тооцох вэ?
Одоогийн хуулийн заалт. (Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хууль)
53.1. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
Д.Эрдэнэ Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга 2014-12-05 182.160.36.119

Зөв санал гэж үзэж байна. Сонгуулийн хууль бол их, бага хэмжээнд аль аль шатан дахь төрийн эрхийг булааж авах гээд байгаа шалтаг. Суманд мөн адил сонгуулийн хуулийг зөрчиж сумын засаг дарга нь доод шатны төрийн төлөөллүүд шүү дээ. Эрх мэдлийг хууль бусаар авах гээд байна. Сонгуулийн хууль зөрчсөн иргэдийг хатуу хариуцлага ногдуулах хэрэгтэй. Хатуу хариуцлагатай хууль батлаад хөдөө орон нутагт сайн таниулахгүйгээс үүдэн мэдэхгүйгээр хууль зөрчих асуудал гардаг. Үнэхээр хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж чадахгүй бол сонгууль явуулаад яах юм бэ.

Д.Эрдэнэ экспертийн саналыг дэмжиж байна уу?

С.Эрдэнэцэцэг СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 8-р хорооны Засаг дарга. 2014-12-11 182.160.34.28

Хууль зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага ногдуулахаас гадна мөнгөн торгууль тавих хэрэгтэй.

С.Эрдэнэцэцэг экспертийн саналыг дэмжиж байна уу?

2014-12-18 202.179.11.107

Сонгуулийг зохион байгуулж буй салбар, тойрог хэсгийн хорооны хүмүүст ноогдох хуулийн заалтыг сайжруулах хэрэгтэй. Нам, нэр дэвшигчдийн эрх зүйн орчинг мөн чамбайруулах хэрэгтэй. Маргаан үүссэн тохиолдолд яаралтай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Хуулийн зохицуулалтыг иргэнд, намд, нэр дэвшигчдэд сайн сурталчлах хэрэгтэй.

53.2. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
53.3. Сонгуулийн үйл ажиллагааны явцад сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
53.4. Энэ хуульд заасан зөрчил гаргаж захиргааны хариуцлага хүлээсэн нь уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч 2014-12-08 103.229.122.179

Сонгуулийн хууль зөрчиж захирааны болон, эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэнийг дахин сонгуульд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ удаа зөрчлөө. Хариуцлага хүлээлээ. Дараагийн сонгуульд бас л нэр дэвшээд нөгөө аргаа хэрэглээд л явдаг. Уламжлал болсон байдлыг халах хэрэгтэй.

Л.Энхтуяа экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Сүнжидмаа Булган аймгийн МАХН-ын хорооны дарга 2014-12-23 182.160.35.247

Намыг гишүүнчлэлгүй байх нь зөв. Яагаад гэвэл хүмүүс намын гишүүнчлэлээрээ талцан хуваагдаж улс орны орны эв нэгдэлд сөрөг нөлөө учруулдаг.

Д.Сүнжидмаа экспертийн саналыг дэмжиж байна уу?

Бусад.. Асуудалтай холбоотой бусад санал аа бичнэ үү
Л.Энхтуяа Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч 2014-12-08 103.229.122.179

Сонгуулийн хууль зөрчиж тодорхой хариуцлага хүлээж буй нэр дэвшигч аль намын гэдгээр нь тухайн намд хариуцлага тооцох аргачлал дутагдаж байна.. Үүнийг улс төрийн намын тухай хуулинд тусгах нь зүйтэй. Одоогийн тогтолцоогоор нэр дэвшигч хариуцлага хүлээгээд , тэгээд л боллоо. Гэтэл хууль зөрчих байдлыг нь тухайн нэр дэвшигчийн нам мэдэж , зохион байгуулж өгдөг.

Л.Энхтуяа экспертийн саналыг дэмжиж байна уу?

Н.Жаргалсайхан ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Авто худалдааны цогцолборын ерөнхий менежер. 2014-12-09 182.160.39.200

Сонгуулийн хууль зөрчсөн нь нотлогдсон сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг дараагийн удаа болох бүх шатны сонгуулийн хороонд оруулахгүй байх нь зүйтэй. Санал тоолох хар машин бол орчин үеийн техник, технологийн дэвшил. Түүнээс ухарч болохгүй. Цаашид улам боловсронгуй болгож үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй.

Н.Жаргалсайхан экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ш.Батдорж СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 19-р хорооны Засаг дарга. 2014-12-10 103.10.21.78

Аймаг Нийслэл Сум дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчийг намаас дэвшүүлдэг хэлбэр нь хэвээр хадгалагдахыг дэмжиж байна.

Ш.Батдорж экспертийн саналыг дэмжиж байна уу?

Б.Батхуяг Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгч 2014-12-11 203.194.113.226

АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ 34.15.Нэр дэвшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдсон бол түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасна. 34.16.Санал хураалт болон сонгуулийн дүн гарсны дараа энэ хуулийн 34.15-д заасны дагуу нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан бол тухайн нэр дэвшигчийн дараагийн нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, энэ хуульд заасан зохих журмын дагуу тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчөөр бүртгэнэ. Сонгуулийн хуулийн дээрх заалтын дагуу сонгогчдод мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдвол дараагийн хүн төлөөлөгчөөр шууд сонгогдохоор заасан байтал дээрх заалтыг төлөөлөгч гэсэн үг алга нэр дэвшигч гэж байгаа тул дахин сонгууль зарлана гэж байгаа нь хэр зохистой вэ,,, Нийслэл дүүргийн ИТХ-д намаас нэр дэвших нь зүйтэй

Б.Батхуяг экспертийн саналыг дэмжиж байна уу?

А.Мишигдорж БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хурлын хорооны дарга. 2014-12-11 202.70.40.230

Сонгуулийн маргаантай холбогдолтой асуудлыг шүүгч нар өөрийн үзэмжээр шийдвэрлэх явдал цөөнгүй гардаг шиг санагддаг нотлох баримт байсаар байтал нөгөө талд нь шийддэг тохиолдууд ч байдаг. Тиймээс манай Монгол улсын эрх зүйн систем нь өөрчлөгдөж нэгэн жишгийн дагуу асуудал шийдвэрлэгдэж байвал шударга ёсонд нийцэх болно.

А.Мишигдорж экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ч.Чимэд Увс аймгийн Засаг дарга 2014-12-12 202.179.11.70

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд Увс аймгын НӨУБ-ын ажилтан сонгуультан нараас өгөх санал : 1. Намын квотын суудалд сонгогдоогүй хүн орох асуудлыг эргэн авч үзэх, үндэслэлийг сайжруулах эсвэл энэ заалтыг хасах 2. Сумыг нэг мандаттай болгох, олон мандаттай нэг тойрог болгох асуудлыг оновчтой шийдэх 3. Багийн засаг даргыг багийн ИНХ-аас сонгодог байх 4. Сонгууль явуулах хугацааг 5 жил болгож өөрчлөх. 5. Орон нутгийн сонгууль, Улсын Их хурлын сонгуулийг орон даяар нэг өдөр зэрэг явуулдаг болгох 6. Төрийн албан хаагчдыг хуралд нэр дэвшүүлэх эсэх, энэ талаар ТЗ болохгүй ТҮ болно гэх мэт хоёрдмол байдлыг засах , гэхдээ суудлын тооны 3/1-ээс ихгүй байхаар зохицуулах 7. Нэр дэвшигчдэд шалгуур тавьж өгөх /нас, боловсрол, туршлага/ 8. Бүх сонгуулийг санхүүгийн нэг эх үүсвэртэй болгох /улсын орон нутгийн төсвөөс гэж ялгахгүйгээр/ 9. Орон нутгийн хурлын болон бусад нөхөн сонгуулийн зардал төсөв, зохион байгуулах журам, хугацаа зэрэг тодорхой бус асуудлуудыг тодорхой тусгах 10. Багийн ИНХ-ын дарга, Засаг дарга, аймаг сумдын удирдлага зэрэг сонгуулиар гардаг албан тушаалтан нарын сонгогдох процессыг энэ хуульд тусгаж өгөх. Ер нь сонгуулийн асуудлыг бүхэлд нь журамлан зохицуулах. 11. Орон нутгийн хуралд зөвхөн нам бус, томоохон ажил мэргжлийн холбоод зэрэг байгууллага, иргэд, ИНХ, ТББ-ууд нэр дэвшүүлдэг байх намын нэр дэвшүүлэлт төлөөлөгчдийн 3/1-ээс илүүгүй байхаар хязгаарлаж орон нутаг дахь улс төржилтийг бууруулах. 12. Бүртгэл нэрсийг нь ИБМБ хийж, орон нутагт ТЗ-ны албан хаагчид зохион байгуулж, хууль, төсвийг нь УИХ шийдэж байгаа нөхцөлд СЕХ ямар үүргийг хүлээж байгаа вэ. 13. Хар машин, ИБМэдээллийн тоног төхөөрөмж ашиглах эсэх асуудал болон бүх шатны сонгуулийн зохион байгуулалт, бэлтгэл хангах хугацаа тавих шаардлагууд нь ижил түвшинд байхаар зохиуцуулах. 14. Өмнөх сонгуулиудын үеэр гарсан зөрчил будилаанууд, шийдвэрлэж чадаагүй ................. асуудлууд, түүний дотор сурталчилгаанд хориглох зүйл, ашиглах, эд мөнгөөр татах оролдлого зэргийг тодруулан зааж зохицуулалт хийх боломжтой болгох. 15. Цагдаа шүүх зэрэг байгууллагуудаас зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээнүүд авах хугацааг сонгуулийн санал хураалт явуулах дүн гаргах үед шийдвэрлэгдсэн байхаар зохицуулж холбогдох бусад хуулиудад өөрчлөлт хийх. 16. Сонгуулиын байгууллагууд зохион байгуулах ажлаа хийж зөрчил будилаантай холбоотой асуудлыг зохих хууль хяналтын зохих эрх бүхий байгууллагад иргэд, нам, нэр дэвшигчдээс тавьж шуурхай шийдвэрлүүлдэг, түүнийг үндэслэн сонгуулийн хороод шийдвэрээ гаргаж үндсэн асуудалдаа анхаарлаа төвлөрүүлж ажиллах нөхцөл бүрдүүлж өгөх. 17. Сонгуулийн хороодод ажиллагчдын урамшуулал, хоолны зардал зэргийг хэдэн хоногоор тооцож хаанаас гаргах тэднийг үндсэн ажлаас нь чөлөөлж ажиллуулах хугацаа, тэр хугацаанд үндсэн цалинг нь олгох эсэх зэрэг шат шатны сонгуулиудад өөр өөр байдлаар зохицуулагдсан, зарим нь тодорхой бусаас маргаан дагуулдаг асуудлуудыг тодорхой нэг мөр байдлаар зохицуулах.

Ч.Чимэд экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ё.Баярсайхан Орхон аймгийн МАХН-ын хорооны дарга 2014-12-23 182.160.35.247

Сонгуулийн хуульд өөрчлөт оруулах шаардлагатай. 1. Намын хатуу гишүүнчлэлийг болих хэрэгтэй байна. 2. Монгол улсын сонгогчдын тоо харьцангуй бага учраас гараар тоолох хэрэгтэй.

Ё.Баярсайхан экспертийн саналыг дэмжиж байна уу?

Ш.Дэмчигсүрэн Завхан аймгийн МАХН-ын хорооны дарга 2014-12-23 182.160.35.247

Сонгуулийг машинаар биш гараар тоолох хэрэгтэй. Учир нь энэ нь илүү баталгаатай гэж боддог.

Ш.Дэмчигсүрэн экспертийн саналыг дэмжиж байна уу?

Д.Сүнжидмаа Булган аймгийн МАХН-ын хорооны дарга 2014-12-23 182.160.35.247

Улсын хэмжээнд хүн ам олонтой цөөхөн тосгон байдаг бөгөөд эдгээр нь байрлаж байгаа нутаг дэвсгэрийнхээ сумын баг болж тооцогддог. Гэтэл сум нь тосгоноосоо цөөхөн хүнтэй сумын ИТХ- 21 төлөөлөгчтэй бол тухайн тосгон баг учраас сумын хуралд цөөхөн суудал оногддог тул тосгоны асуудлыг шийдэхэд төлөөлөгчид цөөхөнтэй учраас асуудал тосгондоо ашигтайгаар шийдэгдэж чаддаггүй. Ж нь Булган аймгийн Хялганат тосгон 3100 гаруй хүн амтай. Гэтэл 1500 хүрэхгүй Хангал сумын багт харъяалагддаг. Иймээс тэдний 21 суудлын зөвхөн 6,7хон хүн нь Хялганатын төлөөлөгч байдаг. Үүнийг хуулиндаа сумын харъяалалаас салгаж тусад нь хуралтай болгох хэрэгтэй байна.

Д.Сүнжидмаа экспертийн саналыг дэмжиж байна уу?