Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай

Бие даасан хууль (Шинээр боловсруулсан төсөл)
Өргөн барьсан: 2016-12-27

Хэлэлцэж байгаа

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА.

Сүүлийн жилүүдэд эхийн сүүг орлох бүтээгдэхүүний хэрэглээ өсч байгаат. Энэ хэрээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь багасаж 60 хувь байсан үзүүлэлт 40 хувьд хүрч буураад байгаа.

Түүнчлэн эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагын үүднээс Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж,  5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий хуулийн төсөл боловсруулжээ. 

Хуулийн төсөлд эхийн сүүний оронд хүүхдэд өгөх зориулалттай үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хооллох хэрэгслийн хамт багцалж "зориулалтын бүтээгдэхүүн" гэж нэрлэх болсон бөгөөд эдгээрийн сав, баглаа боодолд тавих нийтлэг шаардлагыг оруулжээ.

Мөн энэ төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийг мөрдөх, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын үүрэг, хариуцлагын талаар болон хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зохицуулалтыг тусгасан байна

ТӨСӨЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт 

1.1.

Энэ хуулийн зорилт нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжин хамгаалах бодлогыг тодорхойлж нялх, балчир хүүхдийг эрүүл, аюулгүй хоол, хүнсний бүтээгдэхүүнээр хангах, хоол, хүнсний чиглэлийн үйл ажиллагааг зохицуулахад оршино. 

2 дугаар зүйл.

Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний хууль тогтоомж

2.1.Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 

3 дугаар зүйл.

Хуулийн нэр томьёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."нялх хүүхэд" гэж нэг хүртэлх настай хүүхдийг;

3.1.2."балчир хүүхэд" гэж гурав хүртэлх настай хүүхдийг;

3.1.3."нялх, балчир хүүхдийг хооллох зориулалтын бүтээгдэхүүн /цаашид "зориулалтын бүтээгдэхүүн" гэх/" гэж энэ хуулийн 3.1.5-3.1.10-д заасан эхийн сүүнээс бусад хоол, хүнсний бүтээгдэхүүн болон хооллох хэрэгслийг;

3.1.4."олон улсын хүнсний эрх зүйн стандарт /цаашид "хүнсний стандарт" гэх/" гэж Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Хүнсний эрх зүйн хорооноос баталсан хоол, хүнсний  бүтээгдэхүүний стандартыг; 

3.1.5."хооллох хэрэгсэл" гэж нялх, балчир хүүхдийг хооллоход зориулсан угж, төрөл бүрийн хөхөлт болон соруул, сорох хошуу, хөхөлт бүхий тагтай аяга, эдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

3.1.6."нялхсын сүүн тэжээл" (infant formula) гэж энэ хуулийн 3.1.4-д заасан стандартын дагуу үйлдвэрлэсэн, зургаан сар хүрээгүй нялхаст зориулсан амьтан, ургамлын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнийг;

3.1.7."сүүн тэжээл" (Follow-up formula) гэж энэ хуулийн 3.1.4-д заасан стандартын дагуу үйлдвэрлэсэн, зургаан сар буюу түүнээс дээш насны нялх, балчир хүүхдэд зориулсан амьтан, ургамлын гаралтай шингэн болон хатаамал сүүн бүтээгдэхүүнийг;

\3.1.8."нэмэгдэл хоол" гэж зургаан сартайгаас эхлэн хүүхдэд хөгжлийн үе шатанд нь тааруулан өгч байгаа аливаа хоол хүнсийг;

3.1.9."нялх, балчир хүүхдийн эмчилгээний тусгай сүүн тэжээл" (Formula for special medical purposes intended for infants, young children) гэж энэ хуулийн 3.1.4-д заасан стандартын дагуу үйлдвэрлэсэн, өвчний улмаас эхийн сүүгээр хооллох боломжгүй нялх, балчир хүүхдийг эмчилгээний зориулалтаар хооллож байгаа сүүн тэжээлийг;

3.1.10."нялх, балчир хүүхдийн ундаа" гэж нялх, балчир хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн цай, жимс ногооны шүүс, хатаамал, хувиргасан хатаамал болон шингэн сүү, хатаамал болон шингэн ундаа, эдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

3.1.11."эхийн сүүгээр дагнан хооллох" гэж нялх хүүхдийг зөвхөн эхийн сүүгээр хооллохыг;

3.1.12."сав, баглаа боодол" гэж хүнс болон бүтээгдэхүүнийг хэрэглэх, худалдах, хадгалах, тээвэрлэх, сурталчилан танилцуулахад зориулсан бүх төрлийн савлагааны хэлбэрийг;

3.1.13."шошго" гэж бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээрх, эсхүл тухайн бүтээгдэхүүнд зүүж дагалдуулсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4, 12.5-д заасан мэдээллийг агуулсан аливаа тэмдэг, зураг, дүрс, бичвэрийг;

3.1.14."брэнд нэр" гэж үйлдвэрлэгч, түгээгчээс зориулалтын бүтээгдэхүүнд олгосон нэр, худалдааны тэмдэгт, таних тэмдгийг;

3.1.15."дүрст танилцуулга" гэж нялх, балчир хүүхдийн дүрстэй чимэглэл зураг, фото, зурмал зураг, хүүхэлдэй, эсхүл хүн дүрст жимс, ногоо, амьтан, цэцэг зэрэг аливаа хэлбэрийн дүрсийг.

4 дүгээр зүйл.

Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих талаар баримтлах бодлого

4.1 .Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих бодлого /цаашид "Хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого" гэх/ нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын салшгүй хэсэг бөгөөд бодлого нь 2 монгол хүүхэд бүрийг төрсний дараа нэг цагийн дотор ангир уургийг амлуулах, зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох, эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ зургаан сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг өгч, цаашид хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэхийг дэмжих үйл ажиллагаа байна.

4.2.Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, эцэг, асран хамгаалагчдыг нялх, балчир хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн хоол, хүнсний бүтээгдэхүүний зохисгүй зар сурталчилгаанаас хамгаалах нь хүүхдийн эсэн мэнд бойжих, эрүүл зохистой хооллох үндсэн эрхийг хамгаалж, дэмжиж байгаа хэлбэр болно.

4.3.Эх нь нас барсан, эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд эхийн сүүгээр хооллох боломжгүй болсон, энэ хуулийн 15.2-т заасан эхийн сүүний нөөцгүй тохиолдолд нялх, балчир хүүхдийн сүүн тэжээлийг эмчийн заавраар хэрэглэж болно.

4.4.Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг дэмжих, тэднийг өвчнөөс сэргийлэх, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүл төлөвлөлтийг хангах зорилгоор хүүхэд төрүүлсэн оюутанд тэтгэмжтэй нэг жилийн чөлөө олгоно. Оюутны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг жил ажилласан гэж тооцох ба оюутны үндэсний тэтгэлэгийг цуг олгоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ: ЗОРИУЛАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА, САВ БАГЛАА БООДОЛ, ШОШГОНД ТАВИХ ШААРДЛАГА, ХОРИГЛОХ ЗҮЙЛ

5 дугаар зүйл.

.Зориулалтын бүтээгдэхүүний найрлагад тавих ерөнхий шаардлага

5.1.3ориулалтын бүтээгдэхүүний найрлага нь энэ хуулийн 3.1.4-д заасан стандартаас гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:

5.1.1.НЯЛХ, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний найрлага, шимт бодисын мэдээллийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу сав, баглаа боодол, шошгонд байршуулах;

5.1.2.бүтээгдэхүүний найрлаганд олон улсын хүнсний эрх зүйн хорооноос баталсан хүнсний нэмэлтийн ерөнхий стандартад багтсан амтлагчаас хоёр болон түүнээс олон холимогийг оруулсан тохиолдолд тэдгээрийг шошгон дээрх найрлагын жагсаалтад бичих;

5.1.3.нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах бохирдуулагчийн хэмжээ нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11.1.1-д заасны дагуу хүнсний стандартад заасан байж болох дээд хэмжээнээс хэтрэхгүй байх;

5.1.4.НЯЛХ, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг боловсруулах, хадгалах, үйлдвэрлэх явцад болон бэлэн бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл илрээгүй байх. 

5.2.Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний дээжинд даавар, антибиотикийн үлдэгдэл, эмгэг төрөгч нянгууд, хор болон бусад бохирдуулагчийн түвшинг итгэмжлэгдсэн лабораториор тогтоолгосон байна.

5.З.Зориулалтын бүтээгдэхүүн нь энэ хуулийн 3.1.4-т заасан стандарт болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан байна.

5.4.3ургаа буюу түүнээс дээш сартай хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний найрлагад зөгийн бал болон байгалийн гаралтай чихэр агуулсан байж болно.

5.5.Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний найрлагад үйлдвэрийн аргаар боловсруулсан транс тосны хүчил, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эдийг ашиглахыг хориглоно.

5.6.Нялхсын сүүн тэжээл, эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлээс бусад зургаан сар хүрээгүй хүүхдэд зориулсан бүх төрлийн хүнсийг импортлох, худалдахыг хориглоно.

5.7.Энэ хуулийн 3.1.9-д зааснаас бусад зориулалтын бүтээгдэхүүнийг зээл, хандив, тусламжаар авахыг хориглоно. 

6 дугаар зүйл..

Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд тавих өрөнхий шаардлага

6.1.3ориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4, 12.5-д зааснаас гадна дараахь мэдээллийг агуулсан байна:

6.1.1.бүтээгдэхүүнийг зөв бэлтгэх, хэрэглэх заавар;

6.1.2.хооллох хэрэгслийн ариутгал, цэвэрлэгээг хэрхэн хийх арга;

6.1.3.бүтээгдэхүүний орц, найрлага, агууламжийг тайлбарласан зураг, дүрслэл, бичвэр;

6.1.4.зориулалтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, түгээгч /"цаашид үйлдвэрлэгч, түгээгч" гэх/-ийн утасны дугаар, нэр, хаяг;

6.1.5.бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг нээхийн өмнө болон нээсний дараа аюулгүй хадгалах заавар.

6.2.3ориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд байршуулах заавар, анхааруулга, мэдээлэл, танилцуулга нь зөвхөн монгол хэлээр бичигдсэн байна.

6.З.Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд дараах мэдээллийг байршуулахыг хориглоно:

6.3.1.бүтээгдэхүүний найрлагыг эхийн сүүний найрлага дахь шимт бодис, агууламжтай адилтгах зорилгоор эерэг болон сөрөг байдлаар харьцуулах; 

6.3.2.тухайн бүтээгдэхүүн нь хүүхэд бүрт тохирно гэсэн утгыг агуулсан байх;

6.З.З.бүтээгдэхүүний брэнд нэр, үйлдвэрлэгчийн болон халал хүнсийг илтгэх логонд энэ хуулийн 3.1.15-т заасан дүрст танилцуулгыг агуулах. Тайлбар: "халал хүнс" гэж олон улсын Хүнсний эрх зүйн хорооноос баталсан стандартын дагуу исламын ёс заншлаар хүлээн зөвшөөрөгдсөн хүнсийг хэлнэ. 

7 дугаар зүйл..

Сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгонд тавих тусгай шаардлага, хориглох зүйл

7.1.Нялх, балчир хүүхдэд зориулсан бүх төрлийн сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгын нүүрэн хэсэгт дараах мэдээллийг байршуулна:

7.1.1.тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх тохиромжтой насны тоо;

7.1.2."Эхийн сүүг агуулаагүй", "Эхийн сүү бол нялхсын хамгийн сайн хоол мөн" гэсэн санамжийг;

7.1.3."3өвхөн эрүүл мэндийн мэргэжилтэн зөвлөсөн тохиолдолд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэнэ" гэсэн анхааруулгыг.

7.2.Нялхсын эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгын нүүрэн хэсэгт энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах мэдээллийг байршуулна:

7.2.1.хэрэглэх заалт дээр ямар өвчин, эмгэг, эсхүл эмнэлгийн нөхцөлд зориулан хэрэглэхийг дурдсан байх;

7.2.2."ЭМЧИЙН ХЯНАЛТАН ДОР ХЭРЭГЛЭ" гэсэн анхааруулга.

7.3.Сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошго дээрх үйлдвэрлэгчийн брэнд нэр, бусад бичвэрт уг бүтээгдэхүүнийг эхийн сүүтэй адилтгасан санаа, утга агуулга бүхий үг хэллэг ашиглахыг хориглоно.

8 дугаар зүйл.

.Нэмэгдэл хоолны шошгонд тавих тусгай шаардлага, хориглох зүйл

8.1.Нэмэгдэл хоол, шингэн сүү, хатаамал сүү, хувиргасан хатаамал сүү, хатаамал ундааны сав, баглаа боодол, шошгонд энэ хуульд заасан ерөнхий шаардлагаас гадна дараах мэдээллийг байршуулна:

8.1.1-шошгын нүүрэн хэсэгт бүтээгдэхүүнийг хэрэглэх тохиромжтой хүүхдийн насны тоо;

8.1.2.буруу бэлтгэх, хадгалсантай холбоотой үүсэх эрүүл мэндийн эрсдлийг сануулсан анхааруулгыг "ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ" гарчгийн дор;

8.1.3.ЭНЭ бүтээгдэхүүн нь 6 сар хүрээгүй нялх хүүхдэд зориулагдаагүй болохыг анхааруулах;

8.1.4."Нялх хүүхэд эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ 6 сартайгаас эхлэн олон төрлийн хоол идэх ёстой", "Эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтнээс зөвлөгөө авна уу" гэсэн мэдээллийг шошгын зайг ашиглан байршуулах;

8.1.5.хэрэглэх зааврын хажууд "ДАВС, ЭСХҮЛ ЧИХЭР НЭМЖ БОЛОХГҮЙ" гэсэн том үсгээр бичсэн мэдээллийг.

8.2.Нэмэгдэл хоол, шингэн сүү, хатаамал сүү, хувиргасан хатаамал сүү, хатаамал ундааны сав, баглаа боодол, шошгонд энэ хуулийн 6.3.1-д зааснаас гадна дараах мэдээллийг байршуулахыг хориглоно:

8.2.1.бүтээгдэхүүн нь нялх хүүхдийг хооллоход тохиромжтойг тодотгох зорилгоор "анхны өсөлт", "анхны хоол", "эхний", "амьдралын хамгийн зөв эхлэл" гэх гэх утга бүхий аливаа мэдээлэл.

8.3.Чихэртэй өтгөрүүлсэн сүү, дуураймал сүүн бүтээгдэхүүн, малын сүүний савны үндсэн бүрэлдэхүүн, эсхүл шошгын нүүрэн хэсэгт "НЯЛХ ХҮҮХДЭД ЗОРИУЛАГДААГҮЙ" гэсэн анхааруулгыг монгол хэлээр том, тод үсгээр, ил харагдахаар бичнэ. 

9 дүгээр зүйл..

Хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгонд тавих тусгай шаардлага, хориглох зүйл

9.1.Нялх, балчир хүүхдийг хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгонд энэ хуульд заасан ерөнхий шаардлагаас гадна дараахь мэдээллийг байршуулна:

9.1.1.эхийн сүү нь нялх хүүхдэд чухал болохыг илтгэсэн мэдээллийг;

9.1.2."угж ашиглан хооллох нь таны хүүхдийн хөхөө хөхөх төрөлхийн рефлекст нөлөө үзүүлэх болно" гэсэн анхааруулгыг.

9.2.Угж, төрөл бүрийн хөхөлт, хүүхдийн зориулалттай аяганы сав, баглаа боодол, шошгонд цэвэрлэх, ариутгахыг харуулсан дүрслэл болон үйлдвэрлэгч, түгээгчийн логоноос өөр зураг, дүрсийг байршуулахыг хориглоно.

9.3.Угж, төрөл бүрийн хөхөлт, хүүхдийн зориулалттай аяганы сав, баглаа боодол, шошго дээр “эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөмжийн дагуу үйлдвэрлэсэн” гэх утга бүхий мэдээлэл, дүрслэлийг байршуулахыг хориглоно.

9.4.Үйлдвэрлэгч, түгээгч нь бисфенол А агуулсан хуванцараар үйлдвэрлэсэн угж, хүүхдийн зориулалттай аягыг импортлох, худалдахыг хориглоно.

9.5 Энэ хуулийн 7.1, 7.2, 8.1, 8.2, 9.1-т заасан сав, баглаа, боодол, шошгон дээрх мэдээллийг ил харагдахаар, тод үсгээр, монгол хэлээр бичнэ.

9.6.Энэ хуульд заасан хүнсний стандарт, ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй зориулалтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдахыг хориглоно. 

ГУРАВДУГААР БҮЛЭГ ЗАР СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЭЛ

10 дугаар зүйл.

Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүн, хооллох хэрэгслийн зар сурталчилгаа

10.1 .Дор дурдсан бүтээгдэхүүнийг сурталчилахыг хориглоно:

10.1.1-Нялхсын сүүн тэжээл;

10.1,2.сүүн тэжээл;

10.1.3-Нялх, балчир хүүхдийн эмчилгээний тусгай сүүн тэжээл;

10.1.4.нялх, балчир хүүхдийн ундаа;

10.1.5.угж, төрөл бүрийн хөхөлт, түүнчлэн цорго, соруул, хошуу, хөхөлт бүхий хүүхдийн зориулалттай аяга;

10.1.6.энэ хуулийн 5.6-д заасан бүтээгдэхүүн;

10.1.7.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлсэн бүтээгдэхүүн.

10.2.Үйлдвэрлэгч, түгээгч, жижиглэн худалдааны байгууллага болон тэдгээрийн төлөөлөгч, эрх бүхий этгээд нь нялх, балчир хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой аливаа матөриалыг бэлтгэх, хэвлүүлэх, түгээхийг хориглоно.

10.З.Эрүүл мэндийн байгууллага нь зориулалтын бүтээгдэхүүнийг дэмжих, сурталчилах, түүнчлэн үйлдвэрлэгч, түгээгчээс өгсөн тухайн бүтээгдэхүүний талаарх үзүүлэн, зурагт хуудас, санамж зэрэг аливаа материалыг эрүүл мэндийн байгууллагын орчинд байршуулахыг хориглоно.

10.4.3ориулалтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, түгээгч, жижиглэн худалдааны байгууллага нь эрүүл мэндийн боловсрол олгодог их, дээд сургууль, коллеж болон судалгаа, шинжилгээний байгууллагыг аливаа хэлбэрээр ивээн тэтгэхийг хориглоно.

10.5.Хуулийн этгээд нь эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдах, дараах ажил үйлчилгээг хэрэгжүүлэхийг хориглоно:

10.5.1.эрүүл мэндийн байгууллагад зориулалтын бүтээгдэхүүнд хамаарах болон түүнийг агуулсан бэлгийг дангаар нь эсхүл бусад бүтээгдэхүүнтэй хамт багц байдлаар өгөх, түгээх, хямд үнээр өгөх;

10.5.2.зориулалтын бүтээгдэхүүнийг, түүний дээжийг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтанд үнэгүй болон хямд үнээр өгөх, түгээх;

10.5.З.зориулалтын бүтээгдэхүүнийг хүүхдийн эмнэлэг, сувилал, асрамжийн газар, өнчин хүүхдийн асрамжийн газарт үнэгүй болон хямд үнээр өгөх, түгээх;

10.5.4.НЯЛХ, балчир хүүхдийн хоол тэжээлийн чиглэлээр ажилладаг эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтэн, судлаач нарт санхүүгийн дэмжлэг, ивээн тэтгэлэг үзүүлэх;

10.5.5.нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн асуудлаар хэлэлцэх хурал зохион байгуулах, төлөөлөгчдийг сонгох буюу төлөөлөгчдөд санхүүгийн туслалцаа, буцалтгүй тусламж үзүүлэх.

10.6.Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгээс бусад хувийн эрүүл мэндийн байгууллагын доторх эмийн сан нь энэ хуулийн 3.1.5-3.1.7-д заасан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдаж болно

11 дүгээр зүйл.

Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн мэдээлэл, сургалт

11.1.Нялх, балчир хүүхдийн хооллолтын талаарх мэдээлэл, сургалтыг эрүүл мэндийн байгууллага дор дурдсан агуулгын хүрээнд зохион байгуулна:

11.1.1 .хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид хоёр нас болон дээш хугацаанд тогтвортой үргэлжлүүлэн хөхүүлэхийн ач тусыг;

11.1.2.хүүхдийг эхийн сүүгээр хооллохын давуу тал, ашиг тусыг;

11.1.3.хүүхдийг хөхнөөс хүчилж гаргах шийдвэр яагаад буруу болох талаар;

11.1.4.хүүхдэд зургаан сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг өгч болох, түүний ач холбогдол;

11.1.5.угж, хөхөлт ашиглан хөхүүлэх, нэмэгдэл хоолонд хугацаанаас нь эрт оруулах нь эхийн сүүгээр хооллоход хэрхэн, яагаад сөргөөр нөлөөлдөг талаар;

11.1.6.хөхүүл эхийн зөв, зохистой хооллолтын талаар;

11.1.7.орон нутагт олдоцтой хүнсний бүтээгдэхүүн ашиглан гэрийн нөхцөлд нэмэгдэл хоолыг хялбар бэлтгэх талаар.

11.2.Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн мэдээлэл, сургалтын материал нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг агуулах бөгөөд үйлдвэрлэгч, түгээгчийн лого, зориулалтын бүтээгдэхүүний брэнд нэрийг оролцуулаагүй байвал зохино

12 дугаар зүйл.

Нялхсын сүүн тэжээлээр хооллох тухай мэдээлэл

12.1.Хуулийн 4.3-т заасны дагуу нялх, балчир хүүхдийг нялхсын сүүн тэжээл, сүүн тэжээл болон бусад хоол, шингэнийг угж ашиглан хооллох тохиолдолд эрүүл мэндийн ажилтан эхэд дор дурдсан агуулгын хүрээнд мэдээллийг өгнө:

12.1.1.бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх, хооллох хэрэгслийг цэвэрлэх, ариутгах талаар;

12.1.2.нялхсыг аяга ашиглан хэрхэн хооллох талаар;

12.1.3.бүтээгдэхүүнийг буруу бэлтгэх, угж ашиглан хооллохтой холбогдон гарч болзошгүй эрүүл мэндийн эрсдлийн талаар;

12.1.4.зориулалтын бүтээгдэхүүнээр хүүхдийг хооллох хугацаанд шаардагдах тоо хэмжээ, зардлын тооцоо

13 дугаар зүйл.

Эрүүл мэндийн ажилтанд зориулсан мэдээлэл

13.1.3ориулалтын бүтээгдэхүүний талаар дор дурдсан мэдээллийг эрүүл мэндийн ажилтанд өгнө:

13.1.1.бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт болон хэрэглэх аргын тухай шинжпэх ухааны, баримтад тулгуурласан мэдээлэл;

13.1.2.тухайн бүтээгдэхүүн, түүний найрлага болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн харилцан хамаарлыг нотолсон судалгааны эх сурвалж. 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, АЖИЛТАН, ХУВЬ ХҮНИЙ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА 

14 дүгээр зүйл.

Мэргэжлийн салбар зөвлөл

14.1.Монгол Улсад нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах ажпыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн салбар зөвлөл /цаашид “Салбар зөвлөл гэх”/ Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дэргэд ажиллана. Салбар зөвлөлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн даргалж, салбар зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батална.

14.2.Салбар зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.2.1.хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр санал, зөвлөмж гаргаж, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

14.2.2.эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжихтэй холбогдсон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

14.2.3.хуулийн зөрчлийг бүртгэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

14.2.4.хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого, хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийж, цаашид авах арга хэмжээ, Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар жил бүр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах.

15 дугаар зүйл.

Эрүүл мэндийн байгууллагын үүрэг, хариуцлага

15.1.Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих талаар төрийн бүх шатны болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага дараахь үүрэг, хариуцлагыг хүлээнэ:

15.1.1 .энэ хуулийг иргэдэд сурталчилан таниулах;

15.1.2.хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлогыг хэрэгжүүлэх талаар холбогдох ажилтнуудыг мэдээлэл, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах;

15.1.3.ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээнд энэ хуульд заасан зөрчилд автахгүй байх талаар тусгах;

15.1.4.ЭМНЭЛГИЙН мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан болон тэдний үйл ажиллагаанд туслагч сайн дурын ажилтан, хамтрагчдыг энэ хуулийн 11, 12, 13 дугаар зүйлд заасан мэдээллээр хангах.

15.2.Амаржих газар, тасаг нь эхийн сүүгээр хооллох боломжгүй хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор эхийн сүүний нөөцийн банк байгуулж ажиллуулна. Эхийн сүүний нөөцийн банк байгуулах удирдамж, зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

15.3.Эрүүл мэндийн төв, клиник, амаржих газар, тасаг жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хүүхдийг эхийн сүүгээр хооллох талаар дараахь тусламж үйлчилгээг хүргэнэ:

15.3.1.жирэмсэн эмэгтэйд хооллолтын талаар зөвлөгөөг өгөх;

15.3.2.жирэмсэн эмэгтэйд хөхөө бэлдэх, арчлах арга зүйг эзэмшүүлэх;

15.3.3.эхэд хүүхдээ зөв амлуулах, хөхүүлэх, хөхийг саах, арчлах арга зүйг эзэмшүүлэх;

15.3.4.хөхүүл эхэд зөв зохистой хооллолт, нялх, балчир хүүхдийн хооллолт, асаргааны арга зүйг эзэмшүүлэх.

15.4.Эрүүл мэндийн байгууллага нь зориулалтын бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, түгээгчээс эмнэлгийн тоног төхөөрөмж, эд материал, бусад хэрэгслийг хандив, тусламжаар авах тохиолдолд тэдгээр нь зориулалтын бүтээгдэхүүний брэнд нэрийг агуулаагүй байвал зохино. 

16 дугаар зүйл.

Эрүүл мэндийн ажилтны үүрэг, хариуцлага

16.1.Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих талаар төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан дараахь үүрэг, хариуцлагыг хүлээнэ:

16.1.1 .хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлогын хэрэгжилтэд саад болж байгаа аливаа үйлдлийг шууд болон шууд бусаар таслан зогсоох;

16.1.2.эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан нь эх, эцэг, асран хамгаалагчдад хүүхдийн хооллолтын талаар зөвлөхдөө ёс зүйтэй, найрсаг, хүмүүнлэг харьцах.

16.2.Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн боловсрол олгодог байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагын ажилтан энэ хуулийг зөрчих аливаа үйлдэлд автсан, үйлдвэрлэгч, түгээгчийн зүгээс зориулалтын бүтээгдэхүүний дээж, бэлэг, санхүү, эд материалын болон биет бус дэмжлэгийг авсан, санал болгосон тухай мэдээллийг Салбар зөвлөлд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авсан Салбар зөвлөл дараах арга хэмжээг авна:

16.2.1.эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтантай холбоотой мэдээллийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд хүргүүлж, хянуулах;

16.2.2.эрүүл мэндийн боловсрол олгодог байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагын ажилтантай холбоотой мэдээллийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороонд хүргүүлж, хянуулах.

16.3.Энэ хуулийн 16.2.1, 16.2.2-т заасан Ёс зүйн хяналтын хороод мэдээллийг шалгасан дүнг Салбар зөвлөлд хүргүүлнэ.

17 дугаар зүйл.

Төр, хувийн хэвшлийн байгууллага, олон нийт, эцэг эхчүүд

17.1 .Төр, хувийн хэвшлийн байгууллага нь нь дараах үүргийг хүлээнэ:

17.1.1.төрийн болон хувийн хэвшлийн байгууллага 3 хүртэлх насны хүүхдээ асрах хүсэлтээ гаргасан эхчүүдэд цалинтай чөлөөг олгох,

17.1.2.албан байгууллага, аж ахуйн нэгж нь ажилтнуудад зориулж хүүхэд хөхүүлэх, хооллох, хүүхдийн живх солих орчинг бүрдүүлэх;

17.1.3.олон нийтийн үйлчилгээний байгууллага эх хүүхдээ хөхүүлэх, хооллох, хүүхдийн живх солих, саатуулах, тоглуулах орчинг бүрдүүлэх.

17.2.олон нийт, эцэг эхчүүд дараахь үүрэг хариуцлагыг хүлээнэ:

17.2.1.хүүхдийн үндсэн эрхийг дээдлэн хүүхдээ эхийн сүүгээр болон хөгжлийн онцлогт нь тохирсон, тэжээллэг, эрүүл хоол хүнсээр хооллож тэднийг эсэн мэнд, эрүүл бойжих, хөгжих боломжийг бүрдүүлэх;

17.2.2.нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний зохисгүй зар сурталчилгаа болон энэ хуулийг зөрчсөн үйлдлийг арилгуулахаар холбогдох төрийн байгууллагад мэдэгдэх.

ТАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

18 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

18.1.Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хууль, тогтоомжийн биелэлтэд дараахь этгээд хяналт тавина:

18.1.1.улсын хяналтыг бүх шатны Засаг дарга, хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний хүрээнд;

18.1.2.хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн бус байгууллага олон нийтийн хяналтыг;

18.1.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлага хууль тогтоомжийн биелэлтэд иргэний хяналтыг.

18.2.Хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 14.2.4-т заасан үнэлгээг хийх заавар, удирдамжийг батлах бөгөөд Салбар зөвлөлийн шинжээчийн багтай хамтран жил бүр хийнэ.

18.3.Хуулийн зөрчилтэй холбогдуулан иргэд, олон нийт, албан байгууллагаас дор дурдсан хэлбэрээр танилцуулсан, эсхүл ирүүлсэн мэдээлэл, хүсэлт, гомдлын дагуу хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтыг хийж зөрчлийг арилгах арга хэмжээ авна:

18.3.1.хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын өргөдөл гомдол хүлээж авах нээлттэй утас;

18.3.2.хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын цахим хуудас;

18.3.3.НИЙГМИЙН сүлжээнд байршуулсан нотолгоо бүхий мэдээлэл;

18.3.4.3асгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв;

18.3.5.өргөдөл, гомдол, албан бичиг. 

19 дүгээр зүйл.

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

20 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

20.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.